Шуурхай: “Нарантуул” худалдааны төвд томоохон хэмжээний гал гарлаа

zah

“Нарантуул” худалдааны төвд дахин гал гарлаа. Тодруулбал, шөнийн 03.00 цагийн үед гал гарч, иргэд галын дуудлага өгсөн байна. Улмаар онцгой байдлын албан хаагчид шуурхай ажилласан ч гал хүчтэй тархасны улмаас үүрийн 05.00 цагийн үед унтраажээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Галын дуудлага шөнийн 03.36 цагт ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн хариуг өглөө.

Одоогоор гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй ч бүс бараа зардаг лангууны орчмоос гарсан гэж байна. Иргэд оройдоо лангуун дахь бараагаа контейнерт хураадаг ч бүс бараа зардаг худалдаачид лангуугаа бүтээгээд орхиод явдаг гэж иргэд мэдээлж байна. Гал хэр их тархаж, хэчнээн хэмжээний хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Дашрамд сануулахад, 2013 оны наймдугаар сард тус худалдааны төвд томоохон хэмжээний гал гарсаны улмаас их хэмжээний хохирол учирч, мөн нэг эмэгтэй нас барсан хэрэг гарч байв. Мөн 2015 оны аравдугаар сард тус худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч байсан юм.

Г.Лхагваа


URL:

Нэр: Нарантуул Огноо: 17 March 2016

Нарантуул захыг хотоос нуулгэх хэрэгтэйшдээ хотын тээврийн ходолгоонд саад болж байгаа гол буруутан нь Нарантуул. Зах ямар. Ч хотуудын. Зах нь хотоос 40 -60 км хол байдаг жишгээр хотоос гаргах. Хэрэгтэй дээ

Сэтгэгдэл бичих