Сармис хорт хавдраас сэргийлнэ

Сармис нь булцуут хэлбэрийн ургамлын ангид хамаардаг ногоо. Сармисанд хүхрийн агууламж өндөр байдаг ба түүнээс гадна аргинин, олигосахарид, флавоноид, селени агуулдаг.

Сармисны өвөрмөц амт, үнэр нь түүний биоидэвхт гол нэгдэл болох аллицинээс үүсдэг байна. Энэ ургамал нь бактерийн эсрэг үйлчлэлтэй ба хавдар үүсгэх бодисын үүсэлтийг хориглох, идэвхжилтийг зогсоох, хамгаалах нөлөө үзүүлдэг ажээ.

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтийн дэргэдэх “Хавдрын үндэсний институт” хавдраас сэргийлэхэд ямар нэг хүнсний зүйлийг хэрэглэх талаар зөвлөдөггүй ч зарим хүнсний ногоо, тухайлбал, сармис хавдрын эсрэг нөлөөлөх шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

ДЭМБ насанд хүрсэн хүний сармисны хоногийн хэмжээг 2-5 грамм шинэ сармис /нэг хумс/, 0,4-1,2 г нунтаг сармис, 2-5 мг сармисны тос, 300-1000 мг сармисны ханд байх нь тохиромжтой гэж үзжээ.

Сармисыг хүнсэнд хэрэглэхэд аюулгүй ч хэтрүүлэн хэрэглэвэл гаж нөлөө үзүүлдэг аж. Ам болон биеэс хурц үнэртэхээс гадна зарим тохиолдолд харшил өгдөг байна. Шинэ сармис болон сармисны ханд, тосыг өлөн үед хэрэглэвэл цээж халуу оргих, дотор муухайрч бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ.

Э.Манд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.