МАН 95 жилийн ойгоороо 3000 шинэ гишүүн элсүүлжээ

maaaaaaanМонголд улс төрийн нам байгуулагдсны 95 жилийн ой, Эх орончдын өдрөөр МАН -д улс орон даяар 3000 шинэ гишүүн элслээ. МАН-ын 95 жилийн ойн баярын өдрөөр Буриадын гавьяат жүжигчин Борхүүгийн Амархүү аавынхаа хамтаар МАН-д элсэж намын батлахаа гардан авлаа. Түүний өвөө н.Нямсүрэн нь МАН-ын ахмад гишүүн юм. Мөн МАН-ыг үүсгэн байгуулалцаж явсан Д.Догсомын зээ охин Б.Оюунтөгс, Ардчилллын анхны партизануудын нэг Д.Батмөнх намаасаа гарч МАН-д элсэн батлах аа гардан авсан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих