Хараа муудвал апельсин, лимон, мандарин идээрэй

Нэрс жимс нь судсыг бэхжүүлэх, хаванг буулгах, шарх аниулах үйлчилгээтэй тул нүдний судсуудад бөглөрлийг арилгаж, торлогт сайнаар нөлөөлж, ухархайн цусан хангамжийг дээшлүүлдэг.
Мөн харааг сайжруулахад лууван чухал үүрэгтэй. Луувангийн өнгө хурц улаан байх тусмаа сайн. Эсвэл өдөр бүр луувангийн шүүс ууж болно. Гэхдээ дан лууван идээд бүтэхгүй. Учир нь нүдэнд хэрэгтэй бодис болох каротин нь зөвхөн өөх тостой хольсон үед л шингэдэг байна. Тиймээс лууванг сметана юм уу, ургамлын тостой хольж идэх юм бол сая үр дүнд хүрнэ.
Бас хонины элэг хараанд маш сайн нөлөөтэй. Манжин цайраар баялаг тул харааг хурц болгодог. Улаан өнгийн амтат чинжүү бас хараанд нэн сайн. Хараа муудаж эхэлбэл аль болох их апельсин, лимон, мандарин идэхийг эмч нар зөвлөдөг. Бүр өдөрт хоёр хоёроор нь идэх хэрэгтэй. Эцэст нь өдөр тутамд гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгалыг санал болгож байна.

1.Өглөө сэрээд сайн суниасны дараа баруун, зүүн тал руу ээлжилж өнхрөх ба энэ үед гүнзгий амьсгална. Дараа нь ам, нүд хоёроо дөрвөн удаа том нээж, хаана. Дараа нь зургаан удаа нүдээ тас аних ба 12 удаа хурдан анивчина. Нүдээ аниад хамраараа үг, үсэг, өгүүлбэр бичиж байна гэж төсөөлөн толгойгоо хөдөлгөнө. Эдгээр дасгалыг хийхэд 5 минут л хангалттай.

2.Хана руу харж зогсоод толгойгоо хөдөлгөлгүй ханын баруун дээд булангаас зүүн доод булан руу бас эргүүлэн зүүн дороос баруун дээд булан руу харцаа хурдан шилжүүлнэ. Энэ дасгалыг 50-иас доошгүй удаа хийнэ.
3.Цонхоор алсад байгаа зүйлийг 10 секундын турш сайтар ширтэнэ. Дараа нь харцаа шууд цаган дээрээ шилжүүлэх ба энэ дасгалыг өдөрт хоёр удаа тус бүр 15 удаа хийнэ. Нэг сар хийсний дараа хоёр долоо хоног амраад дахин давтана.

Д.Эрдэнэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих