Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон улсад ажиллалаа

УИХ-ын гишүүн,  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  өнгөрсөн сарын 29-өөс  энэ сарын  03-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийлээ.  Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирал Х.Бадамсүрэн болон бусад албаны хүмүүс багтав.

Айлчлалын эхэнд тэрбээр   Япон улсын Эдийн засаг,  үйлдвэр худалдааны сайд Хаяашитай уулзаж, хоёр орны эдийн засгийн харилцаа болон Монгол Улсад    Зэс хайлуулах үйлдвэр барих  шийдвэр гарсан тухай  санал солилцсон юм.   Уулзалтад Японы талаас “Япон-Монголын найрамдлын бүлэг”-ийн гишүүд                                               байлцав. Уулзалтын үеэр   Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Хаяаши хэд хэдэн зүйл онцолсон юм. Тухайлбал, хоёр улсын парламентын гишүүдийн төвшинд улам бүр сайн харилцаа тогтоохоор ажиллаж байгаа дурдаад томоохон төслүүдийг үе шаттайгаар харилцан ашигтайгаар хамтран хэрэгжүүлэхэд илүү үр дүнд хүрнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.

 Дашрамд  дурдахад,  Хаяаши нь “Япон-Монголын найрамдлын бүлэг”-ийн даргаар ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих