Олонд “Мундаг аав” хэмээн танигдсан таксины жолооч залуу таалал төгсчээ

23135995366066ae00923Таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг одоогоос хоёр жилийн өмнө сошиал ертөнцөөр тарж, олон хүнд нэгийг бодогдуулж байсан билээ.
Тодруулбал, түүний амьдралын төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй эгэлхэн яриа нь олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдрыг хайрлаж байсаныг олон хүн санаж буй биз ээ.

 

Тэгвэл ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаарх мэдээ фэйсбүүкээр тарж, олон хүн үүнийг худлаа мэдээ хэмээн няцааж буй.
Гэвч харамсалтай нь энэхүү мэдээлэл үнэн аж.

 

Түүний хань болон үр хүүхдүүд нь хайртай аавынхаа араас гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна. Мөн талийгаачийн ажиллаж байсан “Улаанбаатар такси” компанийн ажилчид гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ.
Ум сайн амгалан болтугай!

mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих