Минутанд дєрвєн хvний амь тамхины золиосонд явж байна

Тамхины хэт их хэрэглээтэй дэлхий нийтээрээ тэмцэж байна. Харин манай улсын хувьд ихэнх хvмvvсийн байнгын хэрэглээ болсоор уджээ. Тамхины хайрцаг дээр тодоос тод “хортой” гээд биччихсэн байхад утааг нь уушиглаад байгаа хvмvvсийг “vхэл рvv яарагсад” гэхээс єєрєєр юу ч гэж хэлэх билээ. Хортой гэж бичсэн тамхи илvv борлогддог гэсэн яриа ч оргvй зvйл биш бололтой. Тэгэхээр тамхийг эрvvл мэндэд хортой гэж хэлээд нэмэргvй. Архи тамхины хор хєнєєлийг мэддэг ч манай улсад тамхины хэрэглээ єдєр ирэх тусам єссєєр байна. Гудамж талбайд тамхи зуусан хvvхэд, эмэгтэйчvvд хээв нэг алхах нь энvvхэнд. Тамхи ширхэглэн зардаг иргэд, дэлгvvр хаа сайгvй байна. Энэ vйлдэл хэн дуртай нь хаа явсан газраасаа тамхи ширхэглэн худалдаж авах боломжийг бvрдvvлжээ. Ширхэгийн тамхи худалдаалснаар олон муу vр дагавар дагуулдаг. Тvvнчлэн хvvхэд оюутнуудын дунд хамгийн их борлогддог нь ширхэгийн тамхи аж. Учир нь тэд хямд vнээр єєрт тусгvй хор худалдаж авдаг. Тухайлбал, оюутнуудын 40 хувь, 12 настай хvvхдvvдийн 10-15 хувь нь тамхи татаж байна. Энэ бол vндэсний хэмжээний эмгэнэл юм. Мєн уушигны хорт хавдартай хvмvvсийн 87 хувь, зvрхний євчин туссан хvмvvсийн долоон хувь, хєхний хавдартай хvмvvсийн 40 хувь нь тамхичид байна. Гэхдээ энэ тамхичид єєрсдєє хордоод зогсохгvй хажууд байгаа хvнээ, цаашилбал нийгмийг хордуулж байна. Ингэж нийгмээрээ хордоход хvргэж байгаа тамхичдад хариуцлага тооцох хэрэгтэй.

Тамхины замбараагvй хэрэглээ буурахгvй байгаа нь их хэмжээний тамхи vйлдвэрлэх, хил гаалиар сая саяар нь оруулж ирж байгаатай холбоотой гэж vзэж болно. Єнєєдєр манай улсын vндэсний тамхи vйлдвэрлэгч болон импортлогч компани нь хуулийг уландаа гишгэж эрх мэдэлтнvvдийн ашиг олох зэвсэг болоод удаж байна. Тvvнчлэн ядуу иргэд, хvvхэд залуус, охид эмэгтэйчvvд “Тамхи” хэмээх тахлыг худалдаж авах нь хэрээс хэтэрчээ. Дэлхийн єндєр хєгжилтэй улс орны тєр засаг тамхины эсрэг хvчтэй арга хэмжээ авах болсноор хvн амынх нь тамхины хэрэглээ багассан байдаг. Харин ядуу буурай улс орнуудад тамхи vйлдвэрлэгч компаниуд борлуулалтын бодлого, vйл ажиллагаагаа чиглvvлэх болсон байна. Vvнд манай улс ч єртсєн байх магадлалтай. Учир нь хаа сайгvй янжуур зуусан ганган залуус, охидууд харагдах болсон.

Уг нь манай хуулиар ширхэгийн тамхи зарахыг хориглосон байдаг. Гэтэл хууль хэрэгжиж байгаа юм алга. Харин НМХГ болон Нийслэлийн цагдаагийн газар хамтран ширхэгээр тамхи худалдаалж буй аж ахуй нэгж, хувь хvмvvст хариуцлага тооцож байгаа. Гэсэн хэдий ч манайхны нэг муу тал бий. Бид ямар нэгэн зvйлийг далдуур vйлдэхдээ мэргэшсэн улс. Тэгэхээр тамхины татварыг тэнгэрт тултал нэмэх хэрэгтэй юм шиг. Тэр дундаа орж ирж байгаа чамин тансаг нэртэй тамхины татварыг бvр ч их нэмэгдvvлэх шаардлагатай. Тухайлбал нэг хайрцаг тамхийг 10 мянган тєгрєгний vнэтэй болговол тамхи авах хvн цєєрєх л байх. Элдэв хууль санаачилж, хэрэгжvvлэх гэж vйлээ барж байснаас энэ нь бараг шулуун биз. Дэлхий дээр тамхи татсанаас болж жилд дєрвєн сая хvн, єдєрт 11 мянган хvн, минутад дєрвєн хvн амь насаа алдаж байна шvv, та минь. Тамхины цаашдын золиос та ч байж болзошгvй.

Д.Ангараг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих