Боксчдоос гурав нь учраагаа ялаад байна

Азербайжаны нийслэл Баку хотын Гейдар Алиевийн нэрэмжит спортын ордонд үргэлжилж байгаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий гурав дахь өдөр буюу өчигдөр 56 болон 81 кг-ын хлз тулаанууд болж Монголын баг тамирчдаас 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, Шинэ Зеландын боксчин Рис Папуниг яллаа.

Хөх булангаас гарч тоглосон манай тамирчин 18:10 (5:4, 6:2, 7:4) харьцаатай өрсөлдөгчөө хожсон байна. Өмнө нь 52 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай нар эхний учраагаа буулган авсан билээ.

2011 оны ДАШТ-ий 81 кг-д 56 боксчин хүч үзэж байгаа. С.Эрдэнэбаяр дараагийн тулаанаа аравдугаар сарын 2-нд залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Германы тамирчин Энрико Коеллингтай хийнэ.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих