Тайванд хулгайн хэргээр зургаан монгол залуу саатуулагджээ

Энэ сарын эхээр Тайваньд жуулчлалын шугамаар очсон зургаан монгол залуу Тайпэй дахь гар утасны дэлгүүрээс $30,447 орчмын үнэтэй бараа хулгайлсан хэргээр өнгөрсөн гарагт баривчлагдсан байна. Энэ талаар Тайпэй хотын цагдаа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт Тайпэйн төв метроны өртөөнд байрладаг гар утасны дэлгүүрт хулгай орсон гэсэн дуудлага Цагдаагийн газарт ирсэн байна.

Ийн цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шүүхэд, 20 гаруй насны гурван залуу, гурван бүсгүй уг хэргийг үйлдсэн байж болзошгүйг илрүүлсэн байна. Мөрдөх ажиллагаа явуулж хулгайд сэжиглэгдсэн зургаан этгээдийг Нанжин Баруун гудамжинд байрлах зочид буудлаас баривчилсан гэнэ

Мягмар гарагийн шөнө 3:00 цагт баривчлах ажиллагаа явуулахад сэжигтэн этгээдүүд зочид буудлаас явахаар ачаагаа бэлдэж байсан тухай цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Б.Төгөл


URL:

Сэтгэгдэл бичих