Иргэдээ торгож, Хятадын компанийг санхүүжүүлэх үү

Олон давхар өрийн дарамт, хотын татвар, азын сугалаанд түүртсэн нийслэл хотын иргэдээ дахин 11.1 тэрбум төгрөгөөр торгож, Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэхээр хотын дарга Э.Бат-Үүл “Аюулгүй хот” төслийг НИТХ-д төсөл өргөн барьжээ.

Хотын даргын өргөн барьсан “Аюулгүй хот” Хятадын Хуавей компани нь 5.5 сая доллларын өртөгөөр Нийслэлийн томоохон 10 уулзварыг сонгон 88 зөрчил илэрүүлэх бөгөөд замын хөдөлгөөний удирдлагын Дата төвөөр мэдээллээ дамжуулах болон хадгалж байхаар төсөлд тусгагджээ.

Нийслэлийн удирдлагууд томоохон авто замын уулзваруудад нийт 29 камер ажиллаж байгаа ч хяналтын системийг сайжруулах дэлхийн жишиг, өндөр технологид суурилсан хяналтын системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд 88 төрлийн авто зөрчлийг нэмж илэрүүлэн “Хувей Техноложис” компанийн 5.5 сая ам доллар буюу 11.1 тэрбум төгрөгийг хүү торгуулийн орлогоос төлж барагдуулахаар төсөл санаачлаад байгаа аж.

Хотын дарга нар 2016 оны төсөвт иргэдээ торгож 23 тэрбум төгрөгийн орлого, хотын албан татвараас 10 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг олохоор шийдвэрлэсэн бол энэ удаад нийслэлийн автозам дээр 88 төрлийн зөрчил шинээр илэрүүлж, хоногийн хоолоо төлж дийлэхээ больсон иргэдийнхээ халааснаас 11.1 тэрбум төгрөгийн торгууль татан төвлөрүүлж, Хятадын компанийг санхүүжүүлэхээр шийдээд байна.

Н.Гэрэл

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Сэтгэгдэл бичих