Нарагийн хүүгийн эцгийн нэр ил гарлаа

Дуучин Нара сонгуульд нэр дэвшиж улстөрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн байгаа билээ. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө шийдвэр гаргаж ажиллана гэдгээ амласан байгаа.

Харин өөрөө ганц бие ээж бөгөөд хайртай хүүгийнхээ эцгийг ямар хүн байдгийг тас нууцалсан нэгэн. Тэгвэл дуулианы эзэн болсон Нарагийн хүүгийн эцэг Б.Батцацрал гэх залуугийн зургийг “People” сэтгүүл олны өмнө ил гаргажээ. Нарагийн хувьд хүүгийн эцгийнхээ талаар ямар хүн байсан талааро ярих дургүй хэрнээ “Надад ийм хөөрхөн хүү бэлэглэсэн түүнд насаараа баярлаж явах учиртай. Тэр бид хоёр хэзээ ч таарч тохирч амьдарч чадахгүй гэдгээ мэдээд би долоон сартай жирэмсэн байхдаа салсан билээ” гэж ярьж байсан удаатай юм.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих