Туркт Сирийн 2733784 дүрвэгч байна

Турк дэх Сирийн дүрвэгсдийн тоо 2733784 хүрсэн бөгөөд тэдний 282815 нь дүрвэгсдийн түр хуаранд байрлаж байна гэж Туркийн Ерөнхий сайдын орлогч Ялчин Акдоган мэдэгдэв.

Турк сиричүүдийг орогнуулж, ёс суртахуунтай, ухамсартай болохоо харуулж байна гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.

Ардчиллыг дэмжигчдийн гэнэтийн жагсаал болсны улмаас аль-Асадын дэглэм нуран унаж, улмаар 2011 оны эхэн үеэс Сирид иргэний дайн дэгдсэн билээ. НҮБ-ын мэдээлснээр, энэ цаг үеэс хойш 250 мянга гаруй хүн амиа алдаж, 10 сая гаруй хүн орон гэргүй болсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих