Зи дарга манцуйтай тамирчинд орох л дутуу байна

993808_1002332763181569_2558208709304302551_n_700x700
УИХ-ын дарга З.Энхболд сүүлийн үед тун завгүй явна. Орон сууцын ипотекийн зээлийн асуудлыг сонгуулиас өмнө цэгцлэх, 1000 тэмээний баярыг “сурвалжлах”, телевизийн нэвтрүүлэгт орж урлаг соёлын нэвтрүүлэг хөтөлж,  хөгжилтэй яриа өрнүүлэх гээд ёстой л хөрвөх чадвартайгаа харуулж байх шиг.

Тэгвэл улстөрийн голдуу томоохон арга хэмжээнээс бусад газар үзэгддэггүй Зи дарга гэнэт илэн далангүй, “энгийн” хүн болж өөрчлөгдсөнийг цахим ертөнцийнхөнөөр барахгүй хүмүүс гайхаж байна. Арга ч үгүй, улс төрийн хүрээ, гадаадын хүндтэй зочидтой л “харьцадаг” Зи дарга гэнэт л хип хоп урлагийн залуустай нийлээд рок, поп хөгжим, дуу яриад суухаар нүдэнд дасахгүй байсан биз.

Ямар сайндаа л цахим ертөцийнхөн сонгууль дөхөж өөрт байгаа хамаг  л нөөц боломж, авъяасаа шавхаж байгаа Зи даргыг “Манцуйтай тамирчинд оролцох л дутуу байна” хэмээжээ.

Untitled_700x700

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: aaaaa Огноо: 15 March 2016

Mantsuitai tamirchin nevtruulegt orbol huurhun shdee ih zohinoo

Сэтгэгдэл бичих