Дэлхийн дулаарлын нөлөөгөөр АНУ-д 13,1 сая хүн амиа алдана гэнэ

af523588e0d714fcbigДэлхийн дулаарал улс оронд нь хэрхэн нөлөөлж, ямар үр дагаварт хүргэхийг АНУ-ын эрдэмтэд тооцоолж гаргасныг Nature Climate Change сэтгүүлд нийтэлжээ.
2100 он гэхэд далайн усны түвшин 1,8 метрээр дээшилж Атлантын далай, Номхон далайн эрэг орчим, ялангуяа Мексикийн булан дахь  америкийн13,1 сая хүн усанд живнэ гэж тайланд бичсэн байна.
Далайн усны түвшин 0,9 метрээр нэмэгдэхэд 4,2 сая хүн нэрвэгдэх бол Флорида мужид 1,2 сая, харин 1,8 метрээр нэмэгдэхэд 60,1 сая өртөнө гэжээ.
Энэ аюулаас сэргийлэхийн тулд хүлэмжийн хийг багасгах, эргийн хамгаалалтын байгууламж, далан барихыг эрдэмтэд санал болгож байна.
Дэлхийн дулаарал нь АНУ-д цагаачлалын шинэ урсгал бий болгоно, сай сай африк гаралтай америкчууд өмнөд мужуудыг орхиж явна гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Эрдэмтэд дэлхийн дулаарлын үзүүлэх аюултай үр дагаварыг АНУ-ын хүн амын өсөлттэй холбон шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих