Асуудал дагуулсан 52 өдөр

855539456e8da9222b4321Нийслэлийн хэмжээнд байгаа нийт тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, авто замын насжилтанд хурдацтай нөлөөлж байгаагаас үүдэн олон талын зохицуулалт хийж, арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ. Гэвч зарим шийдвэрүүд иргэдийг хохироож байна гэх шүүмжлэлүүд мэр сэр явдаг. Үүний нэг жишээ бол автомашины албан татвар болон агаар бохирдлын төлбөр. Энэ хоёр төрлийн төлбөрийг төлөх үүргээ автомашинтай иргэд маш сайн биелүүлдэг. Учир нь манай замын цагдаагийн алба хаагчид ч мөн үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэдэг. Харин жолооч нар үүргээ биелүүлснээр хохирчбайгаа талаар чих дэлсэх болов. Тодруулбал, авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор долоо хоногийн нэг өдрийг автомашины улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Тэгвэл нэг жил 365 хоногтой, үүнээс энэ нэг өдрийг хасвал жилийн 313 хоног болно. Иймд хөдөлгөөнд оролцоогүй 52 өдрийн төлбөрийг чөлөөлөх саналыг иргэд сүүлийн үед цахим ертөнцөөр нэлээд түгээх боллоо. Төр хямралаар түрий барьж ард түмний бүсийг чангалж байхад ард түмэн нь иймэрхүү шалтагаар зардлаа гамнаж болохгүй нь юу байх вэ. Хоёр төрлийн татаасын жилийн төлбөрөөс 52 өдрийг хасвал тодорхой хэмжээний мөнгө халаасанд үлдэх боломжтой болно.

Авто замын хөдөлгөөнийг зохицуулах, автозамыг сайжруулах олон сайшаалтай ажлууд хийгдэж байгааг үгүйсгэхгүй. Үүнд 52 өдрийн илүү төлбөр дутаад засвар үйлчилгээ зогсчихгүй нь лав. Харин энэ хэмжээний мөнгө хэчнээн айлын хүүхдүүдэд идэх хоол нь болж очих вэ гэдгийг бодох л асуудал. /Тооны машинаа гаргаад тооцоод үзээрэй./ Жолооч 52 өдөр машинаа гаргахгүй байх үүрэгтэй шигээ гараагүй 52 өдрийн төлбөрөө төлөхгүй байх ч эрхтэй байх ёстой.

Дашрамд дурдахад, урьд жилүүдэд үзлэг, оношлогооны уртаас урт дараалал бас л том асуудал байсан бол энэ жилээс улсын дугаарын сүүлийн орноос хамаарч оношлогоонд ордог болсонд жолооч нар ам сайтай байна. Энэ сард 8 болон 3-аар төгссөн тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо үргэлжилж байна.

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагчхэрэгсэлийн төрөл Албан татварын хэмжээ/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:а/ 2001 см3 хүртэлб/ 2001-3001 см3 хүртэлв/ 3001 см3 болон түүнээс дээш /Цилиндрийн багтаамжийннэг см3тутамд төгрөгөөр/242733
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:1/ 1 хүртэл тооны даацтай2/ 1-2 тн-ын даацтай3/ 2-3 тн-ын даацтай4/ 3-5 тн-ын даацтай5/ 5-8 тн-ын даацтай6/ 8-10 тн-ын даацтай7/ 10-20 тн-ын даацтай8/ 20-30 тн-ын даацтай9/ 30-40 тн-ын даацтай10/ 40-50 тн-ын даацтай11/ 50-60 тн-ын даацтай12/ 60-70 тн-ын даацтай13/ 70-80 тн-ын даацтай14/ 80-90 тн-ын даацтай15/ 90-100 тн-ын даацтай16/ 100-тн-оос дээш даацтай 30 00045 00055 00075 000120 000135 000150 000210 000270 000330 000420 000480 000540 000600 000660 000720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэрБолон өөрөөЯвагч хэрэгслийнангилал Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулахТөлбөр( төгрөгөөр )
СО2хийнЯлгарал(г/км) СО2(%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.Халиун

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.