Таван намыг уусгасан ИЗН зургаа дахиа залгих уу

Дээд шvvх новширсон уу, дээрээс шидсэн чулуу юу-

Дэлхийн хоёрдугаар дайны vед АНУ арлын Япон орныг цємийн бємбєгєєр ниргэж vлэмж хэмжээний хохирол учруулж байсан тvvх бий. Vvний улмаас олон сая иргэн нь євчин, шаналалд нэрвэгдэн дээрх зовлонд єртсєн нэгэн охин 100 мянган цаасан шувуу хийж байсан гэдэг. Тэгвэл энэ тоог хоёр дахин нэмэгдvvлсэнтэй адил хэмжээний захидал vйлдэн 21 аймаг, нийслэлийн есєн дvvргийн иргэдэд тvгээж эхэлжээ. Энэхvv ажлыг ИЗНН хийж байгаа бєгєєд “200 мянган захидал” арга хэмжээ хэмээн нэрлэж. Тус намын дарга, УИХ-ын гишvvн Д.Энхбат, дэд дарга С.Оюун гишvvн болон ерєнхий нарийн бичгийн дарга Г.Ганхvv нар дээрх ажлын талаар мэдээлэл хийв. Одоогоор хоёр намын нэгдлийг Улсын дээд шvvх бvртгэж аваагvй байгаа. Авах эсэх нь ч тодорхойгvй. Тиймээс нэг нам болсон гэхэд хэцvvхэн. Харин дээрх хvмvvс тусгаар байсан гал голомтоо нэгтгэж, тоонот гэрт толгой холбосноо илэрхийлсээр байгаа.

ИЗ-НН гэх єрх гэрт єрнєж буй vйл ажиллагаа хэвийн явж байгааг харуулахын тулд энэ арга хэмжээг зохион байгуулж, нийгэмд дуу хоолойгоо хvргэж байгаа юм байх. Энэхvv ажилдаа Улсын бvртгэлийн газрыг ч татан оролцуулжээ. Тодруулбал, тус газраар дамжуулан 200 мянган иргэний хаяг авсан байна. Захидал нь єчигдрєєс эхлэн айлын хаалга тогшихоор “ниссэн” бєгєєд “Одоогийн эрх баригчид тєр толгойд сууж, удирдах чадваргvй. Улс нийгмийг мухардалд оруулсан. Тиймээс Монголын улс тєрд цэвэр, бас эрvvл улс тєрийн хvчин байгуулахаар зориг шулуудан, улсынхаа хєгжил цэцэглэлтийн тєлєє хамтдаа зvтгэх тvvхэн шийдвэрээ гаргаж ИЗ-НН байгуулсан юм. Иргэдийн хvсэл зоригийг нэгтгэж, ирж буй цагийн хvсэл эрмэлзлэл, хэрэгцээтэй хєл нийлvvлэн алхаж чадах шударга улс тєрийн хvчин хэрэгтэй” хэмээн бичжээ. Цаашид ард тvмэн нийгмийн ємнє тулгамдсан асуудлаа ярьж, бие даан шийддэг иргэний засаглалыг хамтдаа бvтээх аж. Vvнийг хийхэд тусламж бас л хэрэгтэй учир уриалан дуудав, тэд. Нэгдэж нийлэх хvсэлтэй хvмvvс илгээсэн захидалд нь хариу бичин илэрхийлэх ёстой ажээ.
Нэгэнт хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан, vйл ажиллагаа нь тасраагvй, зогсолтгvй эргэсээр байгааг дуулгаж байгаа тул намаа бvртгvvлэх асуудлыг ч хєндєв.
Хайр сэтгэлийн холбоогоо баталгаажуулж, хоёр нам нийлэх Их хурал нь єнгєрсєн гуравдугаар сарын 26-нд болсон юм байна. Vvнээс хойш таван сар єнгєрч байхад Улсын дээд шvvх гэрлэлтийг нь батлахыг єгєлгvй, бvртгэж ч авахаас татгалзан хойш тавьсаар єнєєг хvрчээ. Ийнхvv цааргалаад байгаад нь туйлын их гомдсон байна. Учир байдлыг нь ч лавлаж асуухад Дээд шvvхийнхэн МНН-ын vйл ажиллагааг зогсоож ИЗН-д нэгдсэн асуудлыг хоёр тусдаа шийдэх ёстой байсан юм хэмээн амыг нь тагласан аж. Гэтэл vvнийг нь сэтгэлийн дуудлагаар холбогдсон хоёр нам хvлээн зєвшєєрєєгvй бололтой. Хуульчдаас ч лавласаар яваа юм байна. Нэг vгээр хэлбэл, хуримын бєгж солилцох явдал нь нэг л vйл явц учир салгаж шийдэх ёсгvй гэж хуульчид хэлжээ. Монгол Улсад албан ёсоор vйл ажиллагаа нь явж байгаа эсэх нь тодорхой болоогvй, улс тєрийн хvчин мєн гэсэн бvртгэлгvй ИЗ-НН-ын дарга Д.Энхбат “За яахав, ногоон намын vйл ажиллагааг зогсоосон шийдвэр гарлаа гэж бодъё. Ийм шийдвэр гаргачихаар дараагийн хурал болтол намын гишvvд маань хаана харьяалагдах юм бэ. Мєн МНН-аас нэр дэвшин парламентад суугаа гишvvн би яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс нийт гишvvдийнхээ дунд дээрх асуудлаар хэлэлцvvлэг зохион байгуулж эхэлсэн. Vvний дараа бид дараагийн алхмаа тодорхойлоод Дээд шvvхийнхэнтэй уулзах болно” гэж байлаа. Харин гишvvн С.Оюун єєрийн намдаа бусад намыг уусган нийлvvлж байсан тvvхээ ярьж єглєє. Тэрээр “Манай ИЗН ємнє нь таван ч намтай нэгдэж байсан. Хамгийн сvvлд буюу 2008 оны хавар Монголын vндэсний эв нэгдлийн намтай нэгдэж байлаа. Тухайн vед тус намынхан vйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаж, манай намд нэгдэн ороогvй. Тийм материал ч Дээд шvvхэд хvргvvлж байгаагvй. Зvгээр л ямар ч асуудалгvй бvртгэж байсан шvv дээ. Гэтэл одоо болохоор шал єєр юм яриад байх юм. Улс тєрийн намын тухай хууль 2005 оныхоос єєрчлєгдєєгvй. Бид хуулийн хvрээнд л материалаа бvрдvvлж єгсєн” гэв.
Тэгэхээр уг хоёр нам нийлж буйг Улсын дээд шvvхийнхэн л хvлээн зєвшєєрєхгvй байгаа юм шиг. Эсвэл нэлээн єндєр албан тушаалтан болохгvй хэмээх дохиог єгч, тээг vvсгэхээр чулуу шидсэн юм болов уу. Ямар ч гэсэн ємнє нь таван намыг єєртєє шингээсэн ИЗН болон зургаа дахь нь болж уусахаар бэлтгэл ажлаа базаасан МНН хоёрын нэгдлийг албан ёсоор бvртгээгvй байгаа учир ИЗ-НН гэсэн улс тєрийн хvчин єнєєдєртєє алга. Тиймээс нийлсэн хосууд хэвийн амьдарч, нэг бvхэл болон улс тєрийн vйл ажиллагаа явуулжна гэдэг эргэлзээтэй.
Ерєнхийдєє тавыг єєртєє шингээсэн ИЗН зургаа дахийг нь багтаах зайтай байгаа юм байна. Харин Улсын дээд шvvх хэтэрхий олон намыг уусган, мєхєєгєєд байхаар уур нь хvрээд бvртгэхгvй ч байгаа юм шиг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих