Кёкүшюзан Д.Батбаяр ханьдаа дахин дурласан нь…

1913555_479207058931449_6300845663423228661_n_700x700Оюутан цагаасаа хойш хамтран дуулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолтоо нижгэр хийлээ. Гавъяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн юм. Үзэгчид тоглолтын үеэр өөрсдийн боломжоороо нэмнээ, лаа шүдэнз зэрэг малчдад хэрэгтэй зүйл авчирсан бол  МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар тоглолтынхоо орлоготой хамт малчдад хүргэж буй юм. Тоглолтын үеэр тэднийг дэмжихээр очсон урлаг соёлын оддоос гадна хүндтэй зочдын нэг нь Кёкүшюзан Д.Батбаяр байлаа. Тэрээр эхнэр МУГЖ Т.Баясгаланд цэцгийн баглаа бэлэглэж буй зургаа цахим хуудсандаа оруулж “Ханьдаа дахин дурлачихлаа. Сайхан тоглолт үзлээ” хэмээн постолжээ.

С.Саруул


URL:

Нэр: зочин Огноо: 21 March 2016

Гоё хосууд

Нэр: Anonymous Огноо: 23 March 2016

Mash uhaantai sain bna

Сэтгэгдэл бичих