Үрээ голсон Монголын Хатан Ухаантнууд хаана яваад байна аа

Дөнгөж дөрөвхөн настай нялхаараа хүүхэд амьдаараа зэрлэг нохойд идүүлж, бүхэл бүтэн есөн цаг бяцхан биедээ тэсэмгүй их өвчин шаналлыг мэдэрч тарчилсаар хорвоог орхилоо. Өсвөр насны охин найзынхаа эхэд янхан, биеэ үнэлэгч гэж доромжлуулан амиа хорлохыг завдав. Ой гаранхан настай бяцхан охин өвлийн тэсгим хүйтэнд эхдээ гологдон орцонд хаягдаж нас барлаа.

download

Өчигдөрхөн зочид буудлын өрөөнд ой дөрвөн сартай охиныг эх нь орхилоо гэх сэтгэл эмзэглэмээр аймшигт мэдээллүүд хэвлэл мэдээллээр тасралтгүй гарах болж. Монгол хүний ёс жудаг гэгч “шаварт” хутгалдан, эрүүл хүнээс гарамгүй үйлдлүүд гаргах болжээ. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр хүүхэд амьдаар нь идсэн нохойны эзнийг хэрэгт татав. Нохой угаас зэрлэг амьтны төрөлтэй, уяа оосор байдаггүйн бол зэрлэг нохойн устгалаар “устгагдсан” байх учиртай. Нохой устгал хэмээн жилд хэдэн төгрөгийг суулгаж, зэрлэг нохойноос манай дүүрэг, хороо “цэвэрлэгдлээ” хэмээн эрхэмүүд мэдээлэл хийдэг. Гэтэл намархан болоод өнгөрсөн нохой устгал хаагуур өнгөрөв өө.

cba9cada0f7060272b0d247f5c15330632f1d9e3

Энэ бүх хүүхэдтэй холбоотой хэрэгт хэн нэгнийг буруутгаад л өнгөрөх байх. Гэхдээ тойрогтоо сонгогодсон гишүүд, УИХ дахь эмэгтэй гишүүд, Хүүхдийн эрхийн байгууллагууд, гадаадаас санхүүждэг төрийн бус байгууллагууд, хүчирхийллийн эсрэг үндэсний төв гээд хүүхдэд анхаарал тавих ёстой үй олон “хүмүүн” байгууллага байгаад ч бяцхан иргэдээ аварч чадахгүй л байна. УИХ дахь эмэгтэй гишүүд эх хүний дуу хоолой төрд дутуу байна, эхийн сэтгэл хэрэгтэй, хатан ухаанаар удирдах ёстой гэгчлэн “сүржин” уриатайгаар танхимд суусан. Гэтэл өрөөндөө ороод хаалгаа хаах юм.

bd6a06a221f0f500big

Хатан ухаандаа Монголчууд хүүхдээ гудамжинд хаядаг, хүний хүүхдийг элдэвээр доромжилж үхэл руу түлхдэг, төрсөн хүүхдээ голдог байсан уу. Хүүхдийн эрхийн байгууллагууд яагаад үүнийг нэг “тоож нэг” хардаггүй юм бэ? Төрөөс санхүүждэг эдгээр байгууллагууд өөрсдийнх нь нэрийг гаргаад явдаг авъяас билэг нь төгөлдөр болсон хэдхэн хүүхэдтэй ажиллаж, бэлэг, тэмдэг, өргөмжлөл өгөх зэргээр ажилласаар хэдэн жилийг үдвээ. Тэдний түүхэнд маш сайхан эерэг дурсамж үлдэх байх.

4qt796m6elhb4rhe9q6k72kpn1

Гэхдээ орхигдоод байгаа хаягдаад байгаа, хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хүүхэд хохироод байгаа газарт яагаад хүрч ажиллаж чаддаггүй юм бэ? Тэд хүүхдийн төлөө хэмээн “овоглосон” төрийн мөнгөөрөө юу хийв. Энэ төрд суугаа эрхэм эмэгтэй гишүүд өөрийнхөө биш өрөөлийн хүүхдийн төлөө “дугарах” гээд нэг үзээч. “Үнэндээ хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид хэмээн өөрсдийгөө “дөвийлгөгчид” таг дуугүй шүү. Тэр нохойг яаралтай устгаж, эзнийг нь хорих ялаар шийтгэхийг, охиныхоо найзыг гутаан доромжилж амиа хорлох үйлдэл хүртэл хийхэд хүргэсэн тэр эхэд хуулийн тодорхой хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна” гэх иргэдийн олон нийтийн сүлжээгээр явж байгаа санал сэтгэгдэл хүчээ авч байна. Хүүхдээ хаясан эхэд ямар шийтгэл өгч байгааг мэдээллэж, дараа дараагийн хаяхаар завдсан эхчүүдийг мэдээллээр хангах хэрэгтэй байна.

Өөрсдөө тэжээж чадахгүйд хүрвэл төрийн асрамжид “хүн ёсоор” аваачиж өгмөөр юм. Хошин шогийн жүжигчин эмэгтэй улаан чулуутын хогийн цэгт бүхэл бүтэн сургууль барьж байхад эрхэм төрийн “зөөлөн сандалд” сууж байгаа эмэгтэй гишүүд, эхчүүд, “хатан ухаантнууд” маань юу хийв. Улс нийгмээ тэргүүлэн алхаж явдаг жүжигчин хүүхнүүд хүүхдийн төлөө “хийсэн шиг хийж” , гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр зүйлтэй “бардам” ярьж байхад эмэгтэй төрийн түшээд маань “хулмалзан” сууна. Бид үндсэн хуулиараа амьд явах бүрэн эрхтэй. Гэтэл хууль “гууль” болоод хаана ч хэрэгжихгүй юм.

Дөнгөж хүн болох гэж, эх орондоо иргэн нь болох гэж, их сайхан төрлөөр Монгол улсыг минь зорин төрж байгаа бяцхан иргэдээ энэ их утааны /агаар/ хор, хоол хүнсний бохирдол, эдийн засгийн хямрал, халдвар өвчин дундуур “туучуулан” арай хийж даван туулахад нь айлийн нохойд “тасдуулан” үхэлд хүрсэн байна гэдэг “эмгэнэл”.

  Хүүхдээ хаялаа л гэх юм “арчаагүйдээ” хүүхдээ тэжээж чадахгүй байна уу угаас улс орны байдлаас болж байна уу гэхийг тогтоох хэрэгтэй. Дайн самууны үед ч Монгол хүн өлсөж үхээгүй юм. Одоо дайны он жилүүдээс хэцүү байна гэж үү. Үр хүүхдээ ч өлсгөөгүй юм.

images

Хүүхдийн төлөө газрууд үнэндээ “дугарах” цаг нь боллоо. Яагаад “дуу нь гарахгүй” байгаа хэрэг вэ.

Монголчууд бид “хэл, хил, мал” гуравтайгаа байхад хүүхдээ тэжээж чадахгүйд хүрэх учиргүйсэн. Малаа дагаад амаа тосдоод, үрээ өсгөөд явбал яасан юм бэ. Хот бараадаад амьдарч чадахгүй бол эзэнгүйдсэн “эх орондоо” малаа маллах ухаан “цусанд” нь буцалж байгаа шүү дээ. Эх орны “цолтой” эрхэм төрийн түшээдийг харж “горьдож” хот бараадаж байхаар жинхэнэ эх орондоо, тал нутагтаа малаа маллаж үрээ өсгөе.

Б.Саран

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих