Д.Пүрэвбаатар: Шүүх Г.Түвшинжаргалыг хорьсон үндэслэл буруу гэж үзвэл шууд суллана

56eb81a5c76e02.60921071_700x700УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахуудыг баривчлаад байгаа билээ. ЦЕГ-ын дарга Р.Чингис Г.Түвшинжаргалыг хөхүүл хүүхэдтэй учир ар гэрийнхэнтэй нь уулзуулах чиглэл өгсөн. Тэгвэл яг одоо  /2016.03.24/ 10:00 цагаас Г.Түвшинжаргалтай холбоотой шүүх хурал эхлэх гэж байна. Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатартай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Г. Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй уулзуулж байгаа юу. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Нэг л удаа ар гэрийнхэнтэй нь уулзуулсан. Түүнээс хойш огт уулзуулахгүй байгаа. Цагдаа нар хэвлэлийнхэнд ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа гэж хэлж байгаа мөртлөө нэг удаа уулзуулаад худлаа хэлээд алга болсон. Дахиж уулзуулахгүй байна.

-Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлана гэдгээ таньд хэлсэн үү?

-Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлана гэдгээ надад мэдэгдсэн. Гэхдээ өнөөдөр биш маргааш, нөгөөдрөөс өлсгөлөн зарлах байх. Ямар ч байсан шүүхийн шийдвэрийг харна.

-Шүүх хурлын шийдвэрээс шалтгаална гэсэн үг үү?

-Тиймээ. Г.Түвшинжаргалыг хорьсон  үндэслэл буруу гэсэн гомдлын дагуу шүүх хурал одоо эхлэх гэж байна. Хэрэв шүүх хорьсон үндэслэл буруу гэж үзвэл нэн даруй суллагдана.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих