Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

1db277f283d006a493af454bd1e2bac5Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн  хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.

2016 оны гуравдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дархадын хотгороор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.


2016 оны гуравдугаар сарын 29-наас дөрөвдүгээр сарын 2-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст  хур тунадас, нойтон цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30,31-нд зарим газраар, 1-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүснэ.




URL:

Сэтгэгдэл бичих