Ц.Анандбазар ямар “том хүн” бэ, аа базар ваань

ТӨРИЙН ЯАМЫГ САЙДТАЙ НЬ АТГАЧИХААД, ТҮМЭН ОЛНЫГ ШТС-ААР АЙЛГАЖ СУУГАА ЭНЭ ХҮНД ШУДАРГА ЁСЫГ “ОЙЛГУУЛАХ”  АЛБАН ТУШААЛТАН БАЙНА УУ-
Энэ долоо хоногт “МИАТ”-д шатахуун шахдаг ганц компанийн асуудал гишүүдийн дургүйг  ихээр хүргэв. Ялангуяа ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас ганц “Сод монгол” компани л “МИАТ”-д онгоцны

шатахуун нийлүүлэх дархан эрх эдэлсээр байгаа нь гишүүдийг тийн бухимдахад хүргэжээ. “Сод монгол” компанийн захирал Ц.Анандбазар ОХУ-ын түншүүдээрээ дамжуулан төрийн яамыг хүртэл “дарамтлуулсан” яриа төрийн ордонд яригдаж даварсан “Сод монгол”-ыг дарах аянд УИХ-ын гишүүд мордож байна. “Сод монгол” групп онгоцны шатахуун зах зээлийн ханшаар  тонн тутамдаа 710 ам.доллар байхад  МИАТ-д  1065 ам.доллараар үнэлэн, “шахдаг” аж. Ингэснээр  тонн тутмаас 355 ам.долларын зөрүү гарч тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвөөс дээрх мөнгө хасагдаж  “Сод монгол” компанид ашиг болж, очиж байжээ. Харин УИХ-ын гишүүд “Сод монгол” компанийн захирал Ц.Анандбазарыг ОХУ-ын “Роснефть” компанийн захиралаар дамжуулан ЭБЭХЯ-ыг  “дарамталсан” гэж үзэж байгаа юм. Тэр нөхөр зөвхөн “Сод монгол” компанид онгоцны шатахуун нийлүүлэх шийдвэр гаргаснаар бусад компани ийм төрлийн шатахуун импортлох эрхгүй болсон аж. Энэ лоббиг Ц.Анандбазар зохион байгуулсан нь тодорхой. Ц.Анандбазар МИАТ-д ашиг сонирхолын бүлэг үүсгэж түүгээрээ дамжуулан ганцаар ноёрхох бодлого явуулсан нь монополь байдлыг үүсгэх нөхцөл болсон гэх. Шатахуун шахдаг энэ бизенсийн цаана авилга үнэртэж байгааг нуух аргагүй.  Олон жил монополь байсан яьдлын цаана заавал нэг хуудуутай явдал нуугдаж байдагийг олон зүйл баталсан. Мөн дэлхийн зах зээл дээр онгоцны шатахууны үнэ хэдэн ам,доллартай тэнцэж байгаа болон  “МИАТ” компанид “Сод монгол” хэдий хэмжээний нугалаа гаргаж, шатахуун шахаж байгааг хамгийн сайд мэддэг атлаа, энэ шахааны бизнесийг зогсоох талаар 2008 оноос хойш ямар ч арга хэмжээ аваагүй Д.Зоригт сайдад хариуцлага тооцох асуудал ч хөндөгдөж байгаа.  Тэгэхээр ЭБЭХЯ-ыг сайдтай нь “чичрүүлж” байгаа “Сод монгол”-ын Ц.Анандбазар гэгч ямар “том хүн” бэ, базар ваань. Задарсан “Сод монгол” ядарсан “МИАТ”-д өндөр үнэтэй шатахуун нийлүүлснээр өнгөрсөн онд  гэхэд л 10 орчим тэрбум төгрөгийг татварт төлжээ. Үүнээс харахад тонн тутмаас нь 355 ам.доллар “унагаж” байгаа энэ компанийн жилийн орлого хэд байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь энэ компанид орж байгаа мөнгө татвар төлөгчдийн “тамирын мөсийг долоох шахаж байж”  олсон хэдээсээ татварт өгсөн мөнгө гэдгийг бодох хэрэгтэй. Түүнээс биш нэг хувийн компани нөгөөдөө бараа бүтээгдэхүүн шахаад ашиг олохыг алийг тэр гэхэв. Үүнээс гадна Ц.Анандбазарыг Нийслэлийн газрын албатай нягт холбоотой гэж хардаж байгаа. Хардах юу байхав, харагдаад байгаа юм чинь. Түүнийг Баянзүрх дүүрэгт 3-р төрөхийн хаяанд ШТС-аа байрлуулж эх нялхасын эрүүл мэндэд заналхийлж байгаа тухай мэдээлэл бишгүй л гарсан. Мөн ЯТТ-ийн хашаанд ШТС-аа зоож баахан амьтны хэл амны бай болсоор байгаа. Мөнгөтэй хүн хүссэнээ хийж болдог тогтолцооноос салахын тулд манай хууль шүүхийн байгууллагынхан хичээсээр байгаа. Гэвч Ц.Анандбазар шүүхийнхэнийг ч аргалчихдаг овсгоотой нэгэн болохоо харуулж байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар компанийнх нь байрыг тvрээслэж ажиллаж байсан залуутай мөнгөнөөс болж муудалцан гар хөлийг нь хугалан бvр эхнэрт нь хvртэл гар хvрч байдаг. Хохирогчид Баянгол дvvргийн шvvгч Мөнхжаргалд гомдол гаргаж Ц.Анандбазарт Эрvvгийн хуулийн долоон ч зvйл ангиар эрvvгийн хэрэг vvсгээд байсан аж. Гэтэл тодорхойгvй шалтгааны улмаас хэргийг нь хэрэгсэхгvй болгожээ. Мөн түүнийг эрүүгийн ноцтой  хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан хорьж байжээ. Энэ тааар сонины хуудас дээр ийн өгүүлж  “”НИК” хувьцаат компанийн дэд захирлаар ажиллахдаа /2000 оны есдvгээр сараас 2001 оны арванхоёрдугаар cap/ албан тушаалаа ашиглаж улсын хөрөнгө хувьдаа завшсан, бусдыг айлган сvрдvvлсэн хэргээр “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарт  эрvv vvсгэж байсан байх юм. Улсын мөрдөн байцаах газраас тvvнийг гэм буруутай гэж vзэн яллагдагчаар  татаж, “Ганцхудаг”-т хvртэл хорьж үзсэн аж. Тvvнд мөрдөн байцаагчид Эрvvгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зvйл ангиар ял төлөвлөж, яллах дvгнэлт vйлдvvлэхээр прокурорт шилжvvлсэн ч улсын яллагч яллахаас татгалзаж, анхан шатны шvvх ч тvvнийг цагаатгасан тогтоол гаргасан билээ. Энэ шийдвэр Ц.Анандбазар vнэхээр гэм буруугvйдээ хэргээс мултрав уу, эсвэл шvvхийнхэн тvvнээс авлига, хахууль авч хэргийг нь хэрэгссэнгvй юу гэдэг эргэлзээг нийтэд төрvvлсээр замхарсан. Хэдийгээр ноён Ц.Анандбазарыг шvvх гэм буруугvй гэж vзсэн ч хийсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон гэх баримт байна.
Цогт-Очирт овогтой Анандбазарт vvсгэсэн эрvvгийн 346128 тоот хавтаст хэргээс…
Баримт 1. “НИК” хувьцаат компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Чандмань холдинг” ком¬панийн албан бланкыг ашиглаж, “НИК”- ээс шатахуун хvссэн тухай хуурамч албан тоот vйлдэн “Чанд¬мань холдинг” компанийн захирал О.Бяруузанын гарын vсгийг хуурамчаар зурж, 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит “НИК” компаниас авч хувийнхаа “Сод Монгол” групп компанид нийлvvлэн мөнгийг нь ашиглажээ.
Баримт 2. 2001 онд “НИК”-ийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрvvлэхтэй холбогдуулж кино хийхээр төсөвлөсөн 4.8 сая тегрөгийг Ц.Анандбазар өөрийнхөө эцгийн “Мэргэ ван” компанийн дансанд шилжvvлэн хувьдаа ашигласан нь мөн нотлогдов.
Баримт 3. Ц.Анандбазар нь албан тушаалаа ашиглаж, “НИК” компаниас 2001 онд нэг сая 709 мянган төгрөгиин тавилгыг хувийнхаа “Сод Монгол” группт авч ашигласан нь гэрчийн мэдvvлгээр нотлогджээ.
Баримт 4. Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрээр Ц.Анандбазар нь 2001 онд нэг сая 67 мянган төгрөгийн ажлын хувцсыг “НИК” компанийн Хөдөлмөр хамгааллын инженер Тvмэнцогтод vvрэг өгч, шатахуун тvгээх станцдаа авч ашигласан нь ч нотлогдсон байна.
Баримт 5. “Сод Монгол” групп нь 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийжээ.
Баримт 6. Ц.Анандбазар нь 1999 оны арваннэгдvгээр сарын 23-нд Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газраас “Сод Монгол” группийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар нябо Болормааг тулган шаардаж, шахалт vзvvлэн авч ашиглажээ.
Баримт 7. Ц.Анандбазар нь “Сод Монгол” группийн төлөх өрийг vгvй хийх, өрөө төлөхгvй байх vvднээс, мөн дээрх өртэй тэнцэхvйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг хvч хэрэглэн заналхийлж, далайлган сvрдvvлсэн байна.
Баримт 8. 2002 онд иргэн А.Лхагвасvрэнг хувийн маргааны улмаас зодож, хvндэвтэр гэмтэл учруулжээ. Ийнхvv ноён Ц.Анандбазарын хийсэн хэрэг хангалттай баримт, гэрчийн мэдvvлгээр нотлогдож, Улсын мөрдөн байцаах газраас Эрvvгийн хуулийн тусгай ангийн 263-ийн 2, 166-ийн 2-т заасан vндэслэлээр ял төлөвлөж, яллах дvгнэлт vйлдvvлэхээр Нийслэлийн прокурорын газарт 2003 оны аравдугаар сарын 5-ны өдөр шилжvvлжээ. Харин прокурор Эрvvгийн хуулийн 166-ийн 2, 150-ийн 2-т зааснаар яллах дvгнэлт vйлдэж, хэргийг шvvхэд шилжvvлсэн байна. Шvvхийн хэлэлцvvлгийн явцад улсын яллагч дээрх зvйл ангиар яллахаас татгалзсан санал гаргасан учир хэрэгсэхгvй болгожээ. Харин шvvх Ц.Анандбазарын хийсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх тул эрvvгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгvй болгох нь зvйтэй гэсэн шийдвэрийг 2004 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гаргасан байна.” хэмээн сонины хуудас  энэ хүний гэмт хэргийн түүхээс өгүүлж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Төрийн яам түмэн олноороо ингэж дарлуулж байхаар өмнөх хэргийг нь босгож нэхэн хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Төрийн сайдтай нь, түмнийг нисэх хүчинтэй нь даралж суугаа хүнээс айж чичрээд суудаг цаг мөн гэж үү.  УИХ-ын гишүүдийн бухимддаг ч яах аргагүй үнэн. Шударга ёсыг тогоохоо шууд илэрхийлсээр байгаа төрийн тэргүүн ч өөрийн хамаарах хүрээнд энэ том нөхрийг шалгах үүргийг өгсөн ч буруудахгүй. Иймэрхүү нийгийг шударга бус харагдуулаад байгаа нөхдүүдээс цэвэрлэгээг эхлэхгүй бол асуудал ахихгүй гэдгийг ч хаа хаанаа ухамсарлах цаг болжээ.

yanaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих