Т.Дэлгэрмөрөн хамтлагаа орхилоо

1533“Номин талст” хамтлагийнхан саяхан АНУ-д аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тус  аялан тоглолтод хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөн, Т.Хангэрэл нар яваагүй юм. Төрийн албанд томилогдсон Т.Хангэрэлийн хувьд хамтлагаасаа албан ёсоор гарснаа зарласан бол, дуучин Т.Дэлгэрмөрөнд АНУ-ын Элчин сайдын яамнаас виз олгоогүй гэдэг. Тиймээс л тус хамтлагийн А.Хаянхярваа, Д.Батсүх нар АНУ-г зорьж, Т.Дэлгэрмөрөн эх орондоо торойтол үлдсэн.

Тэгвэл хамтлагийнхаа хоёр гишүүнийг аялан тоглолтоо хийгээд ирсэний дараа дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа нэгэн мэдээлэл тавьж, сонсогч фэнүүдээ шуугиулаад авлаа. Тэрбээр хамтлагаасаа гарах болсноо албан ёсоор дуулгаж “За, нэг тиймэрхүү мэдээг би албан ёсоор мэдэгдье дээ. Би хоёр андынхаа араас захыг нь мушгиад үлдсэн эр л дээ, бас аав. Гэхдээ би тэдний оронд байсан бол намайг мартаж болох ч өмөрч үлдсэн охинд минь чихэр авчрах ухаан байсангүйд нь унтарчихлаа. Намайг гэсэн тэдний сэтгэл уудам гэлээ ч, над шиг байж чадаагүйнх нь төлөө энэ өдөр би тэднийгээ орхих шийдвэр гаргалаа. Номин талст хоёулаа боллоо. Би тэдэндээ хит дуунуудыг нь хангалттай зохиож өгсөн, өргүй нэгэн. Хоёр найздаа амжилт” гэжээ.

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих