Х.БАТТУЛГЫН ЛУЙВАРЧИН ГЭДГИЙГ БАТАЛЛАА

15392013 оны 11 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаад хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэнээр Тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч улс төрч нэгэн эрхэмийн булхай луйврын үнэн нүүр царай илчлэгдэх эхлэл тавигджээ.

Хутгалуулсан иргэн нь сүүлийн 8 жилд Таван толгой, Төмөр зам гэж шоудсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын Төмөр зам барих ажилд оролцож эд хөрөнгө,  хувь тавилан, амьдралаараа сүйрсэн Баасандорж гэх хүний амиа хорлох оролдлого байлаа. Энэ түүх ингэж эхэлжээ.

2011 онд ЗТЯ-ны сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт төмөр замын газар шорооны ажил хийх тендер зарлаж “Кей эйч эн ар” ХХК хөрс хуулалтын ажил хийхээр шалгарчээ. Компаний захирал нь Баасандорж гэх эрхэм бөгөөд найз Мөнхбатаар дамжуулан Х.Баттулгатай уулзаж энэ тендерийг авчээ.

 

Тухайн үед Х.Баттулга нь Баасандорж, Мөнхбат нарт “танай компани энэ ажлаа эхлээд явж бай шаардагдах  мөнгийг 7 хоногийн дотор шийдэж данс руу чинь шилжүүлнэ” гэж ярьж байж. Ингээд Баасандорж шударга дүртэй эх оронч, төрийн түшээ Х.Баттулгын хэлсэн үгэнд итгэн Вагнер Ази компаниас 800-аад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийг түрээсээр авч, өөрийн төрөл садан, найз нөхөд, хамаатан садануудаас мөнгө зээлж төдий хүртэл хураасан бүх мөнгөө 2011 оны 5 сараас 2012 оны 12 сар хүртэл хөрс хуулах, газар шорооны энэ ажилд зарцуулжээ.

 

Энэ хугацаанд эрхэм төрийн түшээ Х.Баттулгаас санхүүжилтээ нэхэх тоолонд “удахгүй шийдэгдэнэ хүлээж бай Чингис бондын мөнгөнөөс чамд өгнө” гэсээр нэг ч төгрөг өгөлгүй нэг мэдэхэд Баасандорж 4 тэрбум төгрөгний өрөнд орсон байна.

 

Ашиг олох биш өрөнд баригдаж компани нь дампдуурснаар хийсэн ажлынхаа хөлсийг нэхэж тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга, Зам тээврийн яамны сайд А.Гансүх, Монголын төмөр замын ТӨХК-ний захирал Б.Батзаяа, Монгол улсын засгийн газарт хандахад анхнаасаа зураг төсөл нь батлагдаагүй, дур мэдэн эхлүүлж улс төрийн шоу хийсэн, мөнгийг нь улсаас гаргах боломжгүй болохыг нь олж мэджээ.

 

Ингээд эх оронч, алдарт бөх, бүтээн байгуулагч, иргэдийн итгэл хүлээсэн, итгэж хүндэтгэж явдаг улс төрч хүнийхээ үгэнд хууртагдан өөрийн болон найз нөхөд, ах дүү нарынхаа мөнгийг салхинд хийсгэж овоолсон шороонд булж орхисноо мэдсэнээр арга нь барагдаж гэрээслэл бичин өөрийн алтан амиа егүүтгэхээр шийджээ.

 

Дээр өгүүлсэнээр хутгалуулсан хүн биш энэ явдлаас болж амиа хорлох гэсэн энэ хэргийг цагдаагийн газар 2013 онд шалгасан боловч цагдаа, прокурорын удирдлагад Х.Баттулгын гарын гэгдэх эрхэмүүд ажиллаж байснаар олон нийтийн сонорт хүргэлгүй хав дарсан байна.

 

Өнөөдөр төмөр замтай холбоотой луйврын хэрэг дахин сөхөгдөн шалгагдаж эхэлсэнээр Баасандорж гэх хүний амьдралыг орвонгоор эргүүлсэн Х.Баттулга түүний нөхдийн луйврын түүх ил боллоо. Хамгийн сонирхолтой нь Х.Баттулга, Б.Батзаяа, Либерти партнерс компаний захирал Г.Ганбат нар нь зүүн чиглэлийн төмөр замын ажилд улсаас 5.6 сая долларыг авч үүнээс 800 000 долларыг Либерти партнерс компаний нэрээр хувьдаа авч завшсан байх юм.

 

Монголын төмөр замын луйвар гэх хэргийн ганц жишээнээс дурьдахад ийм байна. Одоо энэ мэт олон булхай, луйвар илрэхийн цагт “Үхэхдээ үхэр буугаа тавьна” гэгчээр улс үндэснийхээ төлөө, эх оронч, тусгаар тогтнолын төлөө гэх үлгэрээ ярьсаар ард иргэдийн тархи толгойг угаасаар л явна. Мөнгөнөөс үнэтэй хүний амь гэж байхгүй л байлтай.

 

Эцэст нь мөнгөний төлөө элэг нэгтнийхээ амь, амьдралыг  юман чинээ боддоггүй Х.Баттулга тэргүүтэй нөхдүүд эх оронч мөн үү гэдгийг асуумаар байна.

 

2013 онд З.Баасандорж гэх энэ хүний амиа хорлохоор шийдэх үедээ бичсэн гэрээслэлийг хүргэе.

http://top10contents.com/niigem/2016-2016-03-29-00-29-55


URL:

Нэр: Зочин Огноо: 29 March 2016

Танайх нэг мэдээ хэдэн төгрөгийн үнэ ханштай байдаг юм? Нэг хүнийг гүтгэх гэсэн юм. Бүрдүүлсэн бүх хуурамч материал маань бэлэн байгаа.

Нэр: demjigch Огноо: 30 March 2016

bitgii shaa

Нэр: зочин Огноо: 30 March 2016

Баттулга ч ер нь л ноотой нөхөр шүү. Идэж уусан мөнгөө хэлмэгдүүлэлт нэрээр цэвэрлээд өнгөрөх л толгой шүү. Нямдорж гишүүний хэлсэн үг ч үнэний ортой шүү.

Сэтгэгдэл бичих