Тэргүүн хатагтай Х.Болормаа зоог барьж, Рио Тинто ивээн тэтгэв

Тэргүүн хатагтай энэ сарын 15, 16-ны өдрүүдэд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон хандивын арга хэмжээнд оролцон нийт 2.5 тэрбум төгрөг цуглуулсан мэдээ ирлээ.

Тэрээр энэхүү арга хэмжээгээ Оюу толгойн эзэн болох Рио Тинто компаниар ивээн тэтгүүлсэн бөгөөд тансаг зоог барин олон зочид урьсан байна. Эдүгээ УИХ-ын 20 гишүүн эсэргүүцэн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хэлцэгдэн Авенху Майнс компаний хувьцаа 26% – иар үнэт цаасны биржүүд дээр унаж байх энэ үед уур амьсгалыг зөөллөн Монгол улсын ерөнхийлөгч энэхүү гэрээг дэмжиж байгааг хөрөнгө оруулагчидад харуулах далд санаа агуулсан хэмээн судлаачид үзэж байна.

УИХ-ын гишүүдийг нь Рио Тинто “Шуналтай” хэмээн доромжилж байхад эрхэм тэргүүн хатагтай энэ мэт тансаг хүлээн авалт зохион байгуулан яваа нь туйлын харамсалтай. Энэхүү хандивын арга хэмжээг эрүүл мэндийн салбарт зориулагдсан гэж байгаа авч, ашиггүй гэрээг ашигтай болгохоор зүтгэж байгаа УИХ-ын гишүүдийн хөдөлмөрийг талаар болгон 2.5 тэрбумыг хандив нэрээр цуглуулж байгаа нь Рио Тинто “барьцаа лавшруулах” таатай боломжийг олгож байна.

Мэдээж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу Толгойн гэрээг үзэглэх ёслолын арга хэмжээний үеэр “Монгол улс халуун ам бүлээрээ урагш нэг алхлаа” хэмээн хэлсэн учир арга ч үгүй биз!

tsagmn  Н.Алтан


URL:

Сэтгэгдэл бичих