Улаан овоогийн нүүрсний уурхайн ард Р.Содхүү бий юу

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт нэгэн нүүрсний ордыг ашиглаж эхлэхээр болжээ. Монголын хамгийн сайхан байгаль, ан амьтантай тус газарт уурхай байгуулах болсонд нутгийнхан эгдүүцэж байгаа ч эсэргүүцэл нь үр дүнд хүрэхгүй байгааг бусад орон нутгийн жишээ харуулж буй. Хэдийгээр Засгийн газраас уурхайн ажлыг эхлэхэд тавьдаг гол шаардлагуудыг хангасан гэж үзээд холбогдох зөвшөөрлүүдийг олгосон боловч нутгийн иргэд байгалийн үзэсгэлэнт газартаа уул уурхай бус аялал жуулчлалын салбарыг хөгжүүлсэн нь дээр хэмээн үзэж байгаа юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Редхилл энержи” ХХК нь Швейцарийн “Фэлкон Майнинг” компанитай гэрээ байгуулж уурхайн үйл ажиллагаагаа шилжүүлжээ. Уг ордын сайн чанарын 208.8 сая тонн нүүрсний нөөцтэй, үүнээс баталгаат нөөц 174.5 сая тонн, боломжит нөөц нь 35.9 сая тонн хэмээн тогтоожээ. Уурхайг ашигласнаар Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг хойд бүс нутгийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах, улмаар ОХУ-д нүүрс экспортлох боломжтой болох гэнэ. Сураг сонсвол Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү Зэлтэр нутгийн унаган хүү төдийгүй тэндхийн аль өнгөтэй өөдтэй газрыг өөрийн болгосон гэнэ. Тэнд одоо байгуулж буй нүүрсний уурхайн ард ч түүнийг бий гэж хардах хүн цөөнгүй байна.

У.Оргилмаа Улс төрийн тойм


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих