АТГ-аас Замын-Үүдийн автобоомтод гэнэтийн шалгалт, нэгжлэг хийж байна

1635

Гаалийнхны хэд хэдэн ноцтой асуудал илэрч, хуулийн байгууллагуудын чихэнд хүрсэн бололтой юм. Тиймээс л энэ долоо хоногийн эхнээс хуулийнхан гаалийн байгууллагад гэнэтийн шалгалт, нэгжлэгүүдийг хийж эхэллээ.

Тодруулбал, өчигдөр орой Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод АТГ-ын 20 гаруй албан хаагчид гэнэтийн шалгалт хийсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Тэд “эндээс нэг ч хүн гарч болохгүй шүү” гэсэн үүрэг даалгавар өгч, нэгжлэгийг эхлүүлжээ. Энэхүү ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж.

АТГ-ын гэнэтийн шалгалтаас болоод боомтын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоод байгаа юм байна. Нэгжлэг шалгалтын явцад зарим байцаагчдаас их хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн тухай мэдээллийг эх сурвалж өглөө. АТГ-ын энэхүү ажиллагаа нь гэнэтийн шалгалт уу, урьдаас мэдээлэл авч, төлөвлөсөн ажил уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.

 

Амар

URL:

Сэтгэгдэл бичих