Жүжигчин Б.Баатархүү завгүй явна

Орчин цагийн хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг Б.Баатархүүг ард түмэн элэг хөшөөм согтуу авир, сөөнгүүдүү дуу хоолойгоор нь бишгүй танина. Ард түмэнд инээд бэлэглэдэг гайхалтай авьяастай түүнийг мянгад ганц тохиодог аюулт хорт хавдараар сөхрүүлээд амжсан. Гэсэн ч сайн анд нөхөр, сайхан сэтгэлт ард түмнийхээ дэмжлэгтэйгээр жүжигчин маань сэтгэлийн тэнхээтэй байж, аюулт өвчнийг даван гарч чадсанаар барахгүй хэдийнэ ажилдаа ороод байгаа. Сүүлийн үед тун ч завгүй яваа тэрбээр өөртэй нь адил хорт хавдраар өвчилж, зовж шаналж яваа 4-5 мянган хүнд утсаар зөвлөгөө өгч, өвчнөө хэрхэн ялж дийлэн гарах тухай зөвлөж, чадлынхаа хэрээр тусалж яваа гэнэ лээ.

Н.Туул


URL:

Сэтгэгдэл бичих