Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийнэ

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлт болно. Нээлтийг өнөөдөр 11 цагт эхлүүлэх бөгөөд нээлтийн хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцох ажээ.  Парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж буй сүүлийн намрын чуулган бөгөөд ирэх оны сонгуулийн өнгө, иргэдийн амьжиргааны түвшин ямар байхыг шийдэх чухал үе юм. Нээлтийн хуралдааны дараа Сонгуулийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдахаар төлөвлөөд байгаа.  Дээрх хуулийн төсөлд намууд нэгдэж чадвал намрын чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэдгийг гишүүд хэлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих