Америкийн нэгдсэн улсын армийн албан хаагч ахлах түрүүч Реклэс гэж гайхамшигтай Монгол адууны түүх

457_1175001435865201_657347996165642902_n 12376688_1175001462531865_3607480327552174754_n 12523964_1175001379198540_4279563108890042451_n 12670485_1175001652531846_7293712048576711780_n 12909521_1175001429198535_5619093383624875704_o 12919837_1175001372531874_3651211377092393969_n 12938087_1175001385865206_5486254711501664871_n

Америкийн нэгдсэн улсын армийн албан хаагч ахлах түрүүч Реклэс гэж гайхамшигтай Монгол адуу байсныг хүн бүр мэдэхгүй байх сонирхон уншаарай…

- АНУ-н армийн жинхэнэ албан хаагч Ахлах түрүүч цолтой (хамгийн сүүлд 1959 онд АНУ-н Тэнгисийн цэргийн командлагчаас ахлах түрүүч цолыг нь гардуулж өгсөн бөгөөд ёслолын буудлага хийн, 1700 цэргийн парад болсон, АНУ-н цэргийн цолны эрэмбийг доорх зургаас хаж болно, E6 буюу Staff sergeant) – Авраа́м Ли́нкольн, Тэадор Рузвэлт гэх мэт олон алдартнуудын хамт Америкийн нэгдсэн улсын бүх цаг үеийн 100 баатрын нэгээр тодорсон, (‘Life’ сэтгүүлийн тодруулснаар)” – АНУ болон Солонгос улсаас байлдаанд онцгой гавъяа байгуулсан болон амь үрэгдсэн цэргийн албан хаагчдад өгдөг байлдааны гавъяаны одон медал арав гаруйг хүртсэн. (дараах зургаас харж болно)

- Ахлах түрүүч Реклэсийн түүхийг өгүүлсэн гурван ч ном бичигдсэн бөгөөд бестселлер болж байжээ. – Мөн түүнд зориулж АНУ-н тэнгисийн цэргийн музейн гадаа хөшөөг нь босгосон бөгөөд ахиад нэг хөшөөг түүний амьдарч байсан газарт босгох юм байна. Ахлах түрүүч Реклэс өдөрт 5 тонн байлдааны зэр зэвсэг болон бусад хангамжийг цэргийн баазаас галын шугам руу машин явах боломжгүй эгц өндөр, цас мөстэй, хальтаргаатай зам, минжүүлсэн талбайгаар дайсны гал болон бөмбөгдөлтийн дундуур 56 км замыг туулан аваачиж өгдөг бөгөөд буцахдаа шархадсан цэргийг бааз руу аваачдаг байжээ.

Хамгийн сонирхолтой нь Ахлах түрүүч Реклэс үүргээ гүйцэтгэхдээ хэнээр ч хөтлүүлэхгүй ганцаараа явдаг бөгөөд өөрийнхөө цэргийн хороог шилжин нүүсэн байсан ч олдог байжээ Мөн бааз дээрээ байхдаа аюулын дохио дуугарангуут нуувч руугаа мөлхөөд орчдог байсан гэнэ. Нэг өдөр маш ширүүн тулаан болж Ахлах түрүүч Реклэс бөмбөгдөлтөнд өртөн нүд болон хавиргандаа шархадсан ч үүргээ биелүүлсээр байж.Тухайн үед АНУ-н тэнгисийн цэрэг тийм хүчтэй бөмбөгдөлтөнд өртөж үзээгүй байсан гэдэг.

Шоколад өндөг юу ч хамаагүй иддэг бөгөөд кола уух дуртай (Реклэсд өдөрт хоёр лаазаас илүү кола уулгахыг эмч нь хориглосон), Өглөө кофе ууна, Хааяа цэргийн нөхөдтэйгээ пиво уух дуртай. Реклэсийг морьдын байранд байлгадаггүй байсан бөгөөд цэргүүдтэй хамт тэдний нэгэн адил амьдардаг байжээ. Нэг удаа цэргүүд цуглан пиво ууж байтал Реклэс нэг цэргийн араас хүзүүг нь хазчиж гэнэ тэгсэн нөгөө цэрэг уурлан энэ одой морийг гаргаж хаяаач гэж хашгирчээ.

Гэтэл дэслэгч Лойу өнөөх цэрэг рүү дэлбэртлээ уурлан “1-рт Реклэс чиний хэзээ ч хийж чадахгүйг гүйцэтгэж АНУ-н Тэнгисийн цэрэгт гавъяа байгуулсан юм 2-рт Реклэс чамаас том цолтой тиймээс хэрвээ дахиж ийм үйлдэл гаргавал чамайг цэргийн хээрийн шүүхээр оруулна шүү” гэжээ. Мөн цэргүүд байлдааны үед Реклэсд өөрсдийнхөө сум нэвтэрдэггүй хантаазыг тайлан нөмрүүлдэг байсан нь хамт алба хаагчид нь түүнд хэрхэн ханддаг байсныг харуулна. Ахлах түрүүч Реклэсийг өнгөрөхөд АНУ -н цэргийн албан хаагчийн ёсоор хүндэтгэн оршуулжээ.

Хэр баргийн хүнээс илүү гавъяатай, бараг ихэнх хүнээс илүү алдартай, түүхтэй нэгэн Монгол адууны тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

С. Түвшинбаяр


URL:

Нэр: Монгол Огноо: 5 April 2016

Энэ мориныхоо гарал үүслийг тодорхой бичээч.

Сэтгэгдэл бичих