Үүл баатрын хүүгийн компанийн лайг “Бэрэн” үүрнэ

7ls2sjf77uar09lgrnb2ssfprj_b2013 оны гуравдугаар сар. Үүл баатрын сонгуулийн үлгэрийн үргэлжлэл Баянзүрх дүүргийн XII хороонд өрнөв. Үлгэрийн төгсгөлд энэ хороонд “Түмэн амгалан” нэртэй хороолол сүндэрлэж 16 давхар бүхий 11 блок, 1200 айлын орон сууц ашиглалтад оруулах байв. Гурван жилийн дотор ашиглалтад оруулаад өнөөдөр гэхэд 1200 айл хананаасаа халуун усаа гоожуулан тухлан суух байлаа.

“Түмэн амгалан”-г цогцлоох хуулийн этгээд нь Үүл баатрын хүү Б.Чулуудайн толгойлсон “Гранд лайн” компани. Анхлан эгнээндээ “Зуншинь” болон “Сайранбулан”  компаниудыг нэгтгэсэн консерциум байлаа. Энэ консерциум тухайн үедээ тендерт оролцсон гурван компанийг ардаа орхин гүйцэтгэгчээр шалгарч байсан юм. Гэвч удалгүй хамтрагч нь солигдон Туркийн “2016 Япи Үрэти Худалдаа” гэх компанитай “дэр нэгтгэв”. Тухайн үед Туркийн компанийн захиралтай гар барьсан Үүл баатрын хүүгийн зураг хэвлэлээр нэг гарч байв. 2014 оноос “Түмэн амгалан”-гийн эхний ээлжийг ашиглалтад оруулна гээд л….. Гэвч гурван жил өнгөрөөд байхад XII хороонд нэг ч тоосго өрөөгүй хэвээр.

2013 оны гуравдугаар сарын 4.  
“Монголын Үнэн” сонинд “Арын хаалгатай бол амбаар барьж үзээгүй ч хороолол барих зөвшөөрөл авна” нэртэй нийтлэл гарч байв. Үүний төлөө Үүл баатар манай сониныг шүүхэд өгч 50 сая төгрөг нэхэмжилж байлаа. “Нэр хүндэд халдлаа. Миний оролцоо энэ шалгаруулалтад огтхон ч байгаагүй” гэв. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл өгсөн огноо нь 2014 онд.

Энэ завсар нэг зүйл болсон нь 2013 оны тавдугаар сарын 29-нд гарсан нийслэлийн Засаг даргын А/533 дугаар бүхий захирамж. Энэ захирамжаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрөө “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн алба”-ны шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт орших “Түмэн амгалан” хорооллыг барих эрхийг “Гранд лайн” ХХК-д олгож мутарлажээ. Үүл баатар өөрөө “Гранд лайн”-ыг батламжилсан хэрнээ миний оролцоо байгаагүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байдаг нь сонин логик. Үүний дээр бүр хачирхалтай нэг зүйл болсон нь анх “Түмэн амгалан”-гийн шалгаруулалтад гурван компанийн консерциум орсон атал захирамж дээр нь ганцхан хүүгийнх нь, брокер диллерийн үйл ажиллагаа явуулдаг, урд нь амбаар ч барьж үзээгүй компани гарч ирээд хороолол барих болсон нь байв. Үүл баатар өөрөө миний оролцоо нэг ч үгүй хүү минь өөрийн хүчээр энэ шалгаруулалт тендерт яллаа гээд байдаг. Гэтэл нөгөө талд өөрөө батламжлаад захирамж гаргаад байдаг. Тэгсэн хэрнээ би буруугүй гээд хэвлэлийг шүүхэд өгөөд байдаг. Ийм л юм болсон.

2015 он.
“Түмэн амгалан”-гийн тендерт оролцсон хамтрагч болох Туркийн “2016 Япи Үрэти Худалдаа” компани Үүл баатрын хүүгийн компани болох “Гранд лайн”-ыг хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргав. Арбитрын шүүхээс “Гранд лайн”-ыг буруутай хэмээн үзэж 800 мянга орчин ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг Туркийн компанид төлөх ёстой гэсэн шийдвэрийг 2015 оны гуравдугаар сарын 26-нд гаргажээ. Гэвч “Гранд лайн” өрөө төлөлгүй луу унжсанаар таван сарыг ардаа орхижээ. Арга ядсан Туркийн компани 2015 оны наймдугаар сарын 20-нд “Өнөөдөр” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлав. Ирсэн сэтгүүлчдэд хэвлэлийн материал тарааж өгөөд одож. Гэвч нийтэлсэн сонин, сайтыг Үүл баатар дахин нэр хүндэд халдлаа хэмээн шүүхэд өгсөн юм. Одоог хүртэл хэвлэлүүд шүүхийн хаалга сахиж л байна. Харин Үүл баатар хүүгийнхээ компанийг өөрийн гараар батламжилсан хэрнээ би цэвэр, хэмээн гүрийсээр.

2015 оны дөрөвдүгээр сарын 6.
Цензургүй яриа нэвтрүүлэгт Үүл баатар оролцов. Энэ үеэр тэрбээр Жастин Каплаг эргэн очсон тухай. Бурхан халдун уулнаа хэсэг залуус хятад иргэдийг сөгдүүлсэн тул ичиж үхэх шахлаа хэмээн хэвлэлээр Монгол Улсыг төлөөлөн уучлал эрсэн шалтгаанаа тайлбарлав. Харин хүүгийнх нь компани Тур­кийн компанийг хулхидчихаад бай­хад ганц үг дуугарсангүй. Мөн нэвтрүүлгийн үеэр тэрбээр амь­дралдаа нэг ч хэвлэлийг шүүхэд өгч үзээгүй хэмээсэн юм. Харин үнэн гэвэл тэрбээр нэвтрүүлэгт орж байхдаа 10 орчим хэвлэлийг шүүхэд өгч тус бүрээс нь 50 сая төгрөг нэхэмжлээд байв.

2016 оны гуравдугаар сарын 4.
Үүл баатрын баг 1000 сэт­гүүл­чийг цуглуулан өөрсдийгөө маг­тан дуулаачдыг шагнав. Камерийн өмнө гараад тэрбээр “хэвлэлийн эрх чөлөө мандтугай” хэмээн уран донгодож дөрөв дэх засаглалд хайртайгаа зарлав. Бас болоогүй ээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хардах эрхтэй хэмээн бурж байлаа. Нөгөө талд нь бас л 10 гаруй сайт, сонин давж заалдах шатны буюу нийслэлийн шүүхийн хаалгыг татан зогсож байсандаг. Үүл баатрын үнэн нүүр энэ.

2015 оны наймдугаар сарын 21.
“Гранд лайн” компанийг “Бэрэн” группт блансаас блансад шилжүүлэв. Үүл баатрын болон түүний хүүгийн найруулсан үлгэр энд ирээд төгсчээ. Үлгэрийн төгсгөлд амар сайхандаа жаргадаг бол энэ үлгэрийн төгсгөлд зөвхөн Баянзүрх дүүргийн XII хороонд 100 орчим өрхийн 500 орчим иргэн газраа хулхидуулаад орох оронгүй оочих аягагүй явна. 2013-2014 онд тэдэнд “Бэрэн”-гээс түрээсийн байрны төл­бөр, газар дээрээ үйлчилгээ эрхэлдэг байсан нэгэнд нь нөхөн төлбөр өгдөг байсан бол 2015-2016 онд юу ч өгөхөө больж гудамжид хөөн гаргажээ. “Бэрэн” групп одоо нэгэнт Хотын даргын хамгаалалтад орсон тул яаж ч болно л доо. Настай эмэгтэйг долдугаар хороолол барихад саад боллоо хэмээгээд байшинг нь нураагаад хаях бол юу ч биш.

Үүл баатрын гэр бүлийн зохио­сон “Түмэн амгалан”-гийн үлгэр үргэлжилсээр…
“Арын хаалгатай бол амбаар барьж үзээгүй ч хороолол барих зөвшөөрөл авсны” гай энэ. “Гранд лайн” гэх брокер диллерийн компанийн нийслэлийн төсвөөс авсан таван тэрбум төгрөг хаачсаныг өнөөдөр хэн ч үл мэднэ.

Б.СОДОНБААТАР


URL:

Нэр: buy pbn backlinks buy google reviews Огноо: 7 November 2019

very few internet websites that occur to become comprehensive beneath, from our point of view are undoubtedly well worth checking out

Нэр: 우리카지노 Огноо: 12 November 2019

check below, are some absolutely unrelated sites to ours, nevertheless, they’re most trustworthy sources that we use

Нэр: web designing Огноо: 13 November 2019

the time to read or visit the content or internet sites we have linked to below the

Нэр: laws Огноо: 14 November 2019

Here is a superb Blog You might Uncover Exciting that we Encourage You

Нэр: how to use a strap on Огноо: 18 November 2019

one of our visitors a short while ago encouraged the following website

Нэр: apk for pc download, Огноо: 22 November 2019

that would be the finish of this write-up. Right here you will obtain some websites that we believe you will enjoy, just click the hyperlinks over

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.