Лэмпард Контег үнэлэв

5175ae8698277fe3greatАнглийн хөлбөмбөгийн “Чэлси” багийн хагас хамгаалагч асан Фрэнк Лэмпард тус багийн шинэ ахлах дасгалжуулагчаар томилогдсон Антонио Конте цэнхэрүүдийг тэргүүлэх байр сууринд аваачиж дөнгөнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

“Конте бол аугаа дасгалжуулагч. Өнөөдөр тус багт шилжилтийн цаг үе ирээд байгаа учраас мань хүн “Чэлси”-д багагүй ажил хийх хэрэгтэй болно. Антонио нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт би итгэлтэй байна. Тэр “Ювэнтус” болон Италийн шигшээ багийг үнэхээр мундаг болгож чадсан. Түүний талаар Пирло надад их зүйлийг хэлж өгсөн. Дандаа сайн сайхан зүйл ярьсан билээ. Шинэ дасгалжуулагч сахилга бат, хөдөлмөрийн ёс зүй гэдгийг шинээр суулгах болов уу. Амаргүй байх боловч түүнд итгэл хүлээлгэсэн хүмүүс олон бий” хэмээн Лэмпард мэдэгджээ.

Итали мэргэжилтэн өчигдөр “Чэлси”-гийн ахлах дасгалжуулагчаар томилогдох нь тодорхой болсон билээ. Энэ зун Европын аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад Конте Английн багт очиж ажиллах болно.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих