Л.Гүндалай нэр дэвшигчдээ ад үзэв

УИХ-ын гишүүн Л.Гүндалай хэдийгээр Хөвсгөлдөө нэр хүндтэй ч гэлээ ирэх сонгуульд маш олон хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн учраас битүүхэн айдастай яваа гэнэ.Тэр хэрээр урьд өмнөхөөс илүү хөрөнгө хаях шаардлагатай болсон учраас бүр ч айж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тойрогтоо яваад ирэхдээ “Манай тойрогт ямар олон хүмүүс байна вэ. Чуулган дээр хэрэлдэж байх хооронд нэр дэвшигчид араар юм тараачих юм аа. Ямар ч их мөнгөтэй улс вэ. Ядахад энэ С.Баяр хүртэл Сүхбаатар дүүргээ хаячихаад Хөвсгөлд яваад байдаг нь ямар учиртай юм бэ” хэмээн ад үзжээ.

С.БАЯР

Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих