Алтны үнэ уруудлаа

181734-25032016-1458885897-560993559-dollar_and_goldШар металлын үнэ баасан гарагт нэгээс дээш хувиар буурлаа. АНУ-ын ажил эрхлэлтийн үзүүлэлт хүлээлтийг эвдсэн нь алтны ханшид нөлөөлснийг шинжээчид тодотгож байна. Гуравдугаар сарын байдлаар АНУ-ын хэмжээнд 215 мянган хүн шинээр ажлын байртай болжээ.

Шинжээчид 205 мянгаар нэмэгдэнэ хэмээн таамаглаж байсан юм. Эл мэдээллийн дараа АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ирэх арван нэгдүгээр сар гэхэд өсгөнө хэмээн трейдерүүд онцолж эхлэв. Арван хоёрдугаар сард бодлогын хүүгээ хөндөнө гэсэн таамаглал урьд нь зах зээлд ноёлж байсан билээ. Унци алтны спот ханш баасан гарагт нэг хувиар доошилж, 1220.07 ам.долларт хүрчээ.

Унци алтны ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)

Уг үнэт металлын ханш энэ оны эхний улиралд бараг сүүлийн 30 жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Тодруулбал, нийт 16 хувиар чангарчээ. Тэрчлэн үнэ нь ийнхүү өсөж буйгаас БНХАУ, БНЭУ зэрэг Азийн алтны томоохон зах зээлийн эрэлт буурах хандлагатай байна. Тухайлбал, энэ оны эхний улиралд Энэтхэгийн эрэлт сүүлийн долоон жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй аж.

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих