Лхагвасүмбэрэл төрсөн энэхүү өдөр “Сүмбээ ирвэс сан” нээгдлээ

527-1452818954lhagwasuren_17 12417883_588091091348047_1692564839205333297_n 12472644_588092964681193_7240568722142142341_n download Sumbee-with-2-cubs-600x454

Миний сайн хүү Лхагвасүмбэрэл төрсөн энэхүү өдөрт “Сүмбээ ирвэс сан” нээгдлээ.

Хүүгийнхээ зорьж хүсч тэмцэж байсан ажил үйлс, өөрийнх нь хайртай мэргэжил, дуртай ажлыг мөнхжүүлэн үргэлжлүүлэх ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах ариун үйлс сэтгэлийг дэмжих зорилгоор хайртай аав ээж дүү нар ахан дүүс, ажлын хамт олон, найз нөхөд, багш, судлаач , мэргэжил нэгт нөхдүүд, дотоод, гадаадын хамтран зүтгэгч, дэмжигч ард олон хайртай хүмүүсийн сайхан санаачлага хүсэл эрмэлзлэлийг нэгтгэж бид “Сүмбээ ирвэс сан”-г 2016 оны 4-р сарын 04 өдөр албан ёсоор байгууллаа.

Сангийн KHAAN bank төгрөгийн данс 5009808138, валютын данс. 5009808149 Талийгаачийг нас барсан гунигт өдрүүдэд АНУ-ын Байгалийн нэрт зурагчин Ansel Адамs галерейн зурагчин доктор KeriK Kouklis-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нээх үйл явц давхцаж энэ гунигт мэдээ аваад үзэсгэлэнгийнхэээ нээлтийг ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалыг хүндэтгэж алс холын Америк тивээс чимээгүй зогсож харамсалаа илэрхийлэн бидэнтэй хамт байсан билээ.

Энэхүү хэцүү хүнд байдлыг манай гэр бүлтэй хуваалцах зорилгоор хамтран зүтгэгч АНУ-ын иргэн Beth Wallis нар хамтран гэрэл зургийнхаа каталогийн номоо худалдаж мөнгөө Сүмбээд зориулж 2000 долларыг манай гэр бүлд гардуулж өгсөн юм. Бид тэдний сайхан сэтгэл дэм туслалцааг “Сүмбээ ирвэс сан”-гийнхаа анхны хандиваар дансаа мялааж байна.

Та бүхэнд баярласанаа илэрхийлье.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.