ИСЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД НУУЦ ОФШОР ДАНСНААСАА БОЛЖ ОГЦОРЛОО!!!

12924452_1706499049629398_4609421107737680164_n

Ерөнхий сайд нь нууц оффшоре данстай байсан илрэнгүүт 2016 оны 4 сарын 04-нд Исланд улсын 22.000 иргэд гудамжинд гарч огцорхыг шаардан жагссан юм. ДМ хэлж байсан ЕС нь тун удахгүй огцорно, Исланд бол Монгол биш гэж.
Ердөө 300-хан мянган хүн амтай Исландын ард түмэн шударга бус зүйлийг хүлцэн тэвчихгүй гэдгээ харуулснаар өчигдөр орой буюу 4 сарын 05 өдөр Ерөнхий сайд Сигминдур Гүнлаугссон огцорлоо. Нууц оффшор дансанд сая доллараа нуусан байсныхаа төлөө Исландын ард түмэн одоо түүнийг хариуцлага хүлээж шүүхээр шийтгүүлэхийг шаардаж байна.

Дотоодын дайсан С. Баярцогт Сигминдуртэй мөн ижил офшор дансанд мөнгөө нуусан байсан нь яг гурван жилийн өмнө буюу 2013 оны 4 сарын 04-нд илэрсэн. Тэгэхдээ тайлбар нь сая доллараа дансандаа мартсан гэдэг. Xүлцэнгүй, өрөвдөмхий, юм ойлгохгүй зантай Монголчууд бид сайдынхаа мартамхайг гайхаж толгойг нь илээд өрөвдөөд юу ч болоогүй мэт эсвэл ойлгоочгүй өнгөрөөсөн. Тэр одоо улам их хулгай хийж ЗГ-ын гишүүн, Төрийн сайд хийж Монголыг самарч явна.
Одоо түүнийг огцорч шүүхийн өмнө өвдөг сөхрөн шийтгүүлэхийг нийтээрээ шаардая.
Бид бас Исланд шиг Ард түмэнтэй гэдгээ харуулах цаг ирлээ.

DMNN

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1706499049629398/?type=3&theater


URL:

Нэр: зочин Огноо: 7 April 2016

Монголын ард иргэд Баярцогтын толгойг илээгүй шүү дээ. Төрийн нэр барьсан олигархууд, тэдэнд бялдуучилсан хуулийнхан асуудлыг дарж өнгөрсөн. гэхдээ бурхан Баярцогтыг хэзээ нэгэн цагт орвонгоор нь шүүх байлгүй дээ

Сэтгэгдэл бичих