“Миний дэлгүүр”-т тулбага худалдаж байна гэлээ

b00e0c79ab05aa828e0aa1149f2fd34c“Миний дэлгүүр”-т тулбага худалдаж байсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Тодруулбал, зэвэг загас хэмээх шошготой загас худалдаж аваад гэртээ очоод задалтал тулбага байсан байна.

Цэнгэг усны хаан гэгдэх тул загас нь удаан өсөж, үржилд сүүлд ордог, шинээр төрсөн жараахай нь байгалийн шалгарлаар цөөн тоогоор мэнд үлдэж бие гүйцдэг тул Улаан номонд орсон билээ.

Олон нийтийн сүлжээнд уг мэдээллийг оруулсан иргэнтэй холбогдоход “Саппоро дээр байдаг Миний дэлгүүрээс худалдаж авсан. Энэ загасаа дэлгүүрт буцаад бариад очвол хураагаад авчих нь байх. Холбогдох өөр байгууллагад өгөх бодолтой байна” гэлээ.

Time.mn


URL:

Сэтгэгдэл бичих