УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төрийн нууц задруулсан уу

1888

“Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр шалгуулах хүсэлтээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүлжээ. Тодруулбал, тус холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яам /ЭЗХЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж тэд үзэж байгаа аж.

Мөн түүнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг 2013 онд АТГ-аас Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг шалгаж байсан ч хүчингүй болгосон. Уг асуудлыг яагаад хүчингүй болгосныг ил тод тайлбарлах ёстой гэдэг шаардлагыг тавиад байгаа юм.

Тус холбооноос өмнө нь уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан ч авч хэлэлцээгүй учраас ийнхүү Тагнуулын Ерөнхий газарт хандаж байгаа гэдгээ тайлбарлажээ.

Амар

 


URL:

Нэр: зочин Огноо: 8 April 2016

Эхлээд тэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан эсэхийг шалгуулах хэрэтэй бус уу?

Сэтгэгдэл бичих