Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ зохион байгуулна

ggg_500x500Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хуваарийн дагуу мастеруудын УАШТ-ийг энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ-2016 тэмцээн дөрөвдүгээр сарын 25-д Буян-Ухаа спортын ордонд болох бөгөөд ахмад бөхчүүд 35-42 нас, 43-48 нас, 49-56 нас, 57-гоос дээш гэсэн насны ангилалд өрсөлдөнө. Жингийн хувьд нас бүртээ 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг байх аж. Тус тэмцээн болон чөлөөт бөхийн мастеруудын холбоотой мэдээллийг авахыг хүсвэл 9911-6817 (Д.Ганбат), 9918-0541 (Б.Эрдэнэбаяр) нартай холбогдох боломжтой юм байна.Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих