Мафийн толгойлогчийн хүү Жузеппе Сальватор Рийна- “Мафийнхны хувьд бүх зүйл юу ч биш”

Италийн RAI телевизээр Сицилийн мафийн томоохон бүлэглэлийн толгойлогчийн хүү ярилцлага өгсөн нь энэ өдрүүдэд тус улсын ард иргэдийн ярианы гол сэдэв болоод байна. Мафийн босс Тото Риногийн хүү Жузеппе Сальватор Рийна хэмээх энэ залуугийн телевизээр аавынхаа тухай ярьсан илэн далангүй уг ярилцлага олон итали хүний дургүйцлийг төрүүлсэн аж.

File photo of Giuseppe Salvatore Riina, the son of the most feared Sicilian Mafia boss, leaving a prison in Sulmona

Учир нь түүнийг телевизэд ярилцлага өгөх сургаар маш олон хүмүүс Рийнаг аавынхаа өдүүлсэн гэмт хэргүүдийг буруутгаж ярилцлага өгөх нь хэмээн хүлээсэн юм. Гэвч Рийна эцгийгээ буруутгаагүйгээр барахгүй түүний хийсэн гэмт үйлдлүүдийг өөгшүүлэн хаацайлсан утгатай зүйлс ярьсан нь ийнхүү олон сая италичуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн байна.

toto-riina-mafia

“Хэдийгээр миний аав гэмт хэрэгтэн боловч миний хүүхэд нас дэндүү аз жаргалтай, элбэг хангалуун, баян тансаг өнгөрсөн” хэмээн мафийн толгойлогчийн хүү сэтгүүлчид ярьжээ.

Түүний эцэг Тото Рино нь 150 гаруй хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд 1993 онд баривчлагдаж, шоронд орж байсан удаатай. RAI телевизийн сэтгүүлч түүнээс та мафийн бүлэглэлийн амьдралыг цөөн үгээр товчхон тодорхойлооч хэмээн асуухад Рийна хариуд нь“Мафийнхны хувьд бүх зүйл юу ч биш”хэмээн хариулжээ.

Энэ удаагийн ток шоуг нэртэй хөтлөгч Бруно Веспа хөтлөн явуулсан бөгөөд уг ярилцлагын дараагаар Италийн ерөнхий прокурор, мафийнхны эсрэг тэмцлээрээ зард гарсан хуульч Пиетро Грассо ”Би Рийнагийн ярьсанчлан түүний бага нас тийм сайхан хайр халамжин дунд өнгөрсөн гэдэгт эргэлзэж байна. Тэр бол эцгийнхээ нэгэн адил цусанд гараа хутгасан хүн”хэмээн интернэт ертөнцөд бичжээ. Харин алдартай хөтлөгч Бруно Веспагийн хувьд тэрбээр зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцийнхөнтэй хийсэн ярилцлагуудаараа нэрд гарсан хүн юм. RAI телевиз нь Италийн үндэсний олон нийтийн телевиз бөгөөд олонд танигдсан ток шоунуудаараа алдартай гэдгийг хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж:Mongolcomment.mn


URL:

Сэтгэгдэл бичих