“БИД ХАМГИЙН АРДЧИЛСАН МАЛТАЙ” ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД ХОНКОНГТ АЙЛЧЛАХДАА ЯРЬЖЭЭ

1903

1904

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Хонконгт айлчилж, “Credit Suisse” банкнаас зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцоод ирсэн. 600-гаад төлөөлөгч оролсон уг чуулга уулзалтад улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан тухайгаа Ерөнхий сайд мэдээлсэн юм.

Түүнчлэн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна гэж Ерөнхий сайд хэвлэлд ярихдаа хэлсэн. “Монгол Улс бизнест буцаж ирлээ. Манай улс хөрөнгө оруулагчдад нээлттэй гэсэн мессежээ хүргэж чадлаа” гэж мэдээлсэн билээ.

Харин Монголын Ерөнхий сайдын Хонконгт-т болсон хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон тухай “The wall street journal” цахим сэтгүүлд нийтлэл гарчээ.

“Invest in Mongolia? Try the Meat” хэмээх өгүүллийн линк: http://blogs.wsj.com/moneybeat/2016/04/07/invest-i…

Уг өгүүлэлд бартаат замыг туулж байгаа Монгол Улсын уул уурхайн өсөлт зогсч, гадаад валютын нөөц шавхагдаж байгааг бичжээ. Мөн Хонконгт-т болсон “Credit Suisse”-ийн чуулга уулзалтад Монголын Ерөнхий сайд үг хэлэхдээ аз жаргалтайгаар инээмсэглэх гэж оролдон, уул уурхайгаас бусад эдийн засгийн нөөц боломжийн тухай ярьсныг онцолжээ.

Жишээ нь, Ерөнхий сайд54 сая мал сүрэг Монгол Улсын өргөн уудам нутагт бэлчээрлэж байгаа тухай ярьсан гэнэ.

Ингэж ярихдаа Ерөнхий сайд “Бид хамгийн ардчилсан малтай , тэд хүссэн газартаа явж, хүссэн үнэгүй зүйлээ иддэг” гэж хэлжээ.

Харин “The wall street journal”-ын сэтгүүлч: мэдээж дэлхийн хамгийн амттай , органик мах байх л даа. Хэтэрхий муу мах бол зэсийн үнэтэй дүйхгүй шүү дээ гэж ёжлон бичжээ.

http://www.jirgee.mn/page/newsmore/6640


URL:

Нэр: зочин Огноо: 10 April 2016

АН хэдэн фракцад хуваагдаж, удирдлагууд нь хөлөө жийлцээд барахгүй, гишүүд нь үнэн дүрийг ойлгон дүрвэн зайлж байгаа учир одоо монголын хэдэн малаар гишүүнчлэлээ өргөтгөж, тоогоо арвижуулах нь л дээ, хэ хэ

Сэтгэгдэл бичих