Говь гурван сайхан ууланд 10 буга нутагшуулав

1927

Говь нутагт  тэртээх он жилүүдэд буга согоо ховордоод байгаа ан амьтад  байсны ул мөр хангалттай байдаг. Тухайлбал хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна. Аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд  4 буга, 6 согоог “Эрдэнэт ХХК”-аас нийлүүлж, Говь гурван сайхан ууландаа нутагшуулсан юм. Говь гурван сайхан уултай хүйн холбоотой 2 буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа боллоо.

Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум гуайн буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийджээ. Энэ бол Өмнөговьчууд  байгаль эх дэлхийдээ, ан амьтаддаа ямар их хайртайн илрэл байлаа. Буга сүрэг бум бумаараа өсөн үржих болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих