Жим Кейри өгөөмөр зангаараа шуугиан тарилаа

da7905997d64cff30766b789d27f155f

Баг, Трумений нэвтрүүлэг, Тунгалаг оюун ухааны  мөнхийн гэгээ, Эйс Вентюра зэрэг киногоор нь та бидний сайн мэдэх Холливуудын нэрт жүжигчин, хошин шогч Жим Кейри өчигдөр Нью-Йорк хотын Честер зоогийн газраар үйлчлүүлээд гарахдаа нэгэн шуугианыг дэгдээлээ. Олны танил хүмүүс зоогийн газрын зөөгчдөд их хэмжээний гарын мөнгө өгч үе үе олны анхаарлыг татдаг жишгээр Жим Кейри ч Честерийн зөөгч бүсгүйг баярлуулсан байна. Эх сурвалжийн дамжуулж буйгаар нэрт хошин шогч маань найзуудынхаа хамт 151 долларын хоол, уух юм захиалжээ. Харин хооллож дуусаад гарахдаа зөөгч бүсгүйд 225 доллар өгч гарыг нь цайлгасан гэнэ. Түүний өмнө хошин шогч, жүжигчин Эми Шумер Брөүдвэйн зоогийн газраар үйлчлүүлээд гарахдаа зөөгчид нь 1000 доллар өгч байсан юм. Тухайн үед тэрбээр ердөө 77 долларын уух юм захиалсан байна.

Өгөөмөр сэтгэл гаргаж олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан алдартнуудаас дурдвал, хөтлөгч Эллен Дежинерес 2014 онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр пицца хүргэж ирсэн түгээгч залууд 1000 доллар өгч байсан бол жүжигчин Жонни Депп 2009 онд Чикаго хотын зоогийн газрын зөөгчид 4000 доллар өгч байжээ. Мөн алдарт дуучин Жон Бон Жови 2008 онд Австралийн Сидней хотын Манта зоогийн газрын зөөгчийн гарыг 600 доллараар цайлгаж байлаа.

С.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.