Дэлхийн жазз од Жессэ Дэйвис-Монголд анх удаа

1994

Жессэ Дэйвисийн хамтлаг – Монголд анх удааНью Орлеоноос гаралтай алдартай жазз хөгжимчин Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа Монголд ирлээ. Удахгүй энэ сарын 15 нд УДБЭТеатрт 19:00 цагаас тоглолтоо хийж бидний сонорыг мялаах нь.

11 настайгаасаа саксафон тоглож буй тэрээр өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг тэрээр хамтлагийнхаа бүрэлдэхүүнд болох Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нартайгаа хүрэлцэн ирсэн юм. Тэд Жаззын арвин туршлагатай, олон улсын тавцанд өндрөөр үнэлэгддэг бөгөөд өөр өөрсдийн гайхалтай ур чадвараарaa шагшигддаг гэдгийг дуулгах хэрэгтэй байх. Жаззын өнөөгийн замнал хөгжил хаана явааг сонсож, нүдээр үзэж жинхэнэ амьд мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл та хүрэлцэн ирээрэй.
Эх сурвалж:Mongolcomment.mn


URL:

Сэтгэгдэл бичих