АТГ-ЫН ДАРГЫГ УИХ ТОМИЛДОГ БОЛОХ УУ

2

АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг уржигдар тавьсан. Түүнийг чөлөөлөхийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо дэмжлээ. Одоо уг асуудал өнөө маргаашийн нэгдсэн чуулганаар дуусна. Харин Н.Ганболдын орхиж буй АТГ-ын даргын суудалд дараагийн даргаар хэн очих бол. Сураг таамгаар бол одоо ТЕГ-ын даргын албыг хашиж буй. Б.Хурц болох мэт. Гэвч улстөрчид, улстөрийн намууд үүн дээр санаа бодлоо солилцоод эхэлсэн сураг ч гарч байна. 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгон УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээгээр хуулийн энэ заалтыг өөрчлөхөөр зэхэж байгаа гэнэ.

Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон АТГ-ын даргыг санал болгох эрхийг УИХ руу шилжүүлэх хуулийн төсөл бэлэн болж, өнөө маргаашгүй УИХ-д өргөн баригдах гэж байгаа юм байх. Үүнийг даргыгаа ялгүйд тооцуулах боломж гэж харсан МАХН-ынхан дэмжиж байгаа гэх. Учир нь АТГ-аас Н.Энхбаярын ялтай хугацааг 2017 оны 8 дугаар сард дуусна гэж зарласан билээ.

Харин шүүгчийг хэн томилдог вэ Ерөнхийлөгч, прокурорыг хэн Ерөнхийлөгч гээд байсан УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй АН-ынхан уг хуулийн автор болох бололтой. Х.Баттулга, Н.Алтанхуяг нар ч дэмжих нь мэдээж хэрэг гэнэ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр хуулиас зугатдаг хоёр хүнд л энэ хамгийн том боломж болон харагдаж байж магадгүй гэх яриа ч бас байна. Гэвч ийм хуулийн төсөл өргөн баригдлаа гээд УИХ батлах нь юу л бол.

Сөрөг хүчний МАН болон эрх баригч АН-ын Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Лу.Болд тэргүүтнүүд эсэргүүцэх нь тодорхой гэх яриа ч байна. Мөн УИХ дахь МҮАН-ын хоёр гишүүн ч эсэргүүцнэ. Тэгэхээр батлагдах аргагүй мэт. Ингэвэл Н.Энхбаяр бас л хоосон горьдлого тээгээд хоцрох болно.

М.Баатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих