Хөөгдсөн хүү эргэж ирэв

Ардчилсан намыг анх удаа 1996 онд ардчилсан сонгуулиар засгийн эрх барихад Ерөнхий сайдаар нь ажилласан

азтай одтой түүх М.Энхсайханд бий. Гэвч төд удалгуй журмын нөхөд нь хуйвалдаж байгаад унагаж орхисон. Энэ нь түүнийг голд нь ортол гомдоосон бололтой байдаг юм. Унаж босох энэ явдал үргэлжилсээр М.Энхсайхан эцэс сүүлдээ ганцаардаж буланд шахагдсан. Ганцаардаж гомдсон М.Энхсайхан хэдхэн жилийн өмнө Үндэсний шинэ нам /ҮШН/-ыг байгуулж байв. Жаахан ч атугай сэтгэлийн ханамж авдаг юм байгаа биз дээ, Төд удалгүй намын даргын албаа Цолмонд шилжүүлж өөрөө ажин түжин болсон.
Нүүрнийхээ арьсыг татуулж, нүдэндээ давхраа хийлгүүлж гоо сайхандаа ихэд анхаарч байгаагаас өөр дөрвитой сураг сонсогдоогүй. Цөөн хэдэн жил улс төрийн халуун тогооноос хол байж нирваан дүрийг сахиж байсан тэрбээр сонгуулийн өмнөх жилийн шувууд буцсан намраар улс төрд эргэн ирэв. Угийн эргэлдсэн алаг нүд нь улам ч том болчихсон юм шиг, гэхдээ л хөмхий зуусан ярвагар төрх нь хэвээрээ. ҮШН-ынхаа их хурлыг гялс манас хуралдуулж, алга хавсрах зуур намынхаа нэрийг өөрчилж, нүд ирмэх төдийд эргээд дарга болов. Түүнийг АН-аас гарч ҮШН-ыг байгуулж байхад хэн ч тоогоогүй, харин “ашгүй нэг явлаа” гэж баярласан хүн АН-д олон. Харин үндэсий үзэл гэж их ярьсан, үнэн хэрэгтээ унтаж байсан ҮШН-ынхаа нэрийг өөрчилж, МҮАН-ын дарга болсон нь Монголын улс төрийн намрын синдромыг эхлүүлэв бололтой. М.Энхсайхан дарга болсон нь сонин биш. Монгол хэмээх тодотголтой Ардчилсан намыг М.Энхсайхан удирдах болсон нь хужир. Учир нь МҮАН бол брэнд нэр. Ардын нам гэдэг шиг АН-ын ууган нэр ч гэж хэлж болно.
Ийнхүү монголчуудын зүрх сэтгэлд ардчиллын үнэт зүйлүүдтэй хамт оршин байдаг МҮАН эргэн ирэв. Намын шинэ нэр олон хүний сэтгэлийг хөвсөлзүүлэв. Нэгэн цагт анд нөхөддөө аддагдан хөөгдсөн М.Энхсайхан маш эгзэгтэй үед МҮАН-ыг улс төрийн тавцанд дахин гаргаж ирснээрээ олон хүнд итгэл найдвар, бас айдас хүйдэс авч ирэв.
Айхын учир гэвэл тэр цагтаа АН-ыг сонгуульд ялуулж, олон том, жижиг сонгуульд ялалт авч ирж байсан Монголын улс төрийн туршлагатай топ менежерүүдийн нэг. АН-ын туг нь явсан, тугалыг нь хариулж явсан үе ч түүнд бий, АН-ыг, түүн дотор байгаа хүмүүсийн араншинг тэр харин ч нэг мэднэ дээ. Тийм болохоор М.Энхсайханы ЖАН, Н.Алтанхуягийн толгойлж байгаа АН-тай зэрэгцэж сонгуульд орох нь АН-ын хувьд эрсдэлтэй. Харин М.Энхсайханы хувьд туйлын ашигтай шоу болно. М.Энхсайхан хүссэн ч эс хүссэн ч АН-ын хамгийн аюултай өрсөлдөгч болж хувирна.
Олон хүн баярлахын учир гэвэл Ардчиллын буянаар мөнгөтэй, эрдэм мэддэгтэй болсон залуус, 20 жил ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн атлаа хэзээ ч нэгдүгээр эгнээнд орж чаддаггүй бүлгүүд АН-д багтахгүй чихэлдэж буй. АН эвтэй юм шиг атлаа сонгууль дөхөөд ирэхээр хэлэлцсэн аятай хэрэлддэг нэг муу зантай. Үүний учир нь АН боловсон хүчний шинэчлэл хийдэггүй, хийх дургүй, нөгөө л хуучин нөхдөө дахин дахин зүтгүүлдэгтэй холботой. Харин залуусаа дэмжих, тэдэнд итгэл үзүүлэх тал дээр Ардын нам, АН-аас хоёр дахин илүү гэлтэй.
УИХ-ын ‘ сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэр удахгүй тодорно. Аль ч намын горилогсод Сонгуулийн хуулийг хэрхэн яаж гарахыг ажиглан харж байгаа нь тодорхой юм. Гэхдээ л УИХ-ын сонгуульд өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлэх квотын төлөөх нам доторх фракцуудын дайн хэдийнэ эхэлсэн. “Алтан гадас”-ынхан АНУ-д сэм хуйвалдаж, ирэх сонгуульд АН-аас дэвших хүмүүсийнхээ нэрсийг эчнээ гаргасан юм байх. Жагсаалтын эхэнд мэдээж “Алтан гадас”-ынхан, “Кроун”-чууд, Зүүн хойд Азийнхан түлхүү орж байгаа бөгөөд олонх нь нөгөө л хуучцуул. Энэ нэрсийн жагсаалт аравдугаар сарын эхээр олон нийтэд тодорхой болох бөгөөд үүнд АН-ын оюунлиг залуус дургүйцэж “Манай нам хэзээ ч шинэчлэгдэхгүй юм байна” гэсэн яриа тэдний дунд гараад эхэлжзэ. АН-ын дарга Н.Алтанхуяг энэ эвгуй байдааас сэргийлж, галыг зогсоох, залуусыг тайвшруулах зорилгоор АН-ын гишүүд дэмжигчдиин холбооны тэргүүн Хасбаатартай уулзаж тодорхой хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрээд байгаа аж Ямартаа ч өөрт нь тойрог амлаж, найман тойрогт зачуусыг нь нэр дэвшүүлэх квот амласан. Сонгуульд нэр дэвших квотын төлөөх АН дахь фракпуудын дайн нь М Энхсайханы МҮАН-ын эрэлт хэрэгцээг 20 дахих, магадгүй 30 дахин өсгөхийг үгүйсгэх аргагүй юм.

Тэртээ тэргүй АН-д чихэлдэж байгаа горилогсод гомдогсдын эгнээнд шилжихийн цагт МҮАН тэдэнд хуучин дулаан гэр нь байх болно. Тэр цагт хойморт, хатавчинд хэнийг суулгахаа М.Энхсайхан мэднэ. М.Энхсайхан саяхны нэг ярилцлагадаа “Хүмүүс андуураад байдаг юм, би АН-аас гараагүй. харин хөөгдсөн. Хэсэг хугацаанд улс төрийг гаднаас нь ажиглаж дүгнэлт хийх боломж олгосон сонгогчиддоо баярлалаа” гэсэн байна билээ. Энэ бол АН дотор МҮАН хэмээх улс төрийн хүчин бодитоор оршин байна гэсэн үг юм. Тэр утгаараа энэ бол том аюул. Буддын шашинд “Хэрвээ хэн нэгэн чамайг алгадсан бол нөгөө хацраа тавьж өг” хэмээн сургадаг. М.Энхсайхан тэгэх нь юу л бол, тийм араншинтай хүн мөн бил үү. Үүнийг цаг хугацаа харуулна. Юутай ч хөөгдсөн хүү эргэж ирэв. АН-аас, тэр тусмаа улс төрөөс бүр ч гараагүй гэдгээ нотолж, МҮАН-тай эргэж ирэв. МҮАН бол АН-ын хувьд дарьтай торх гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.