Ерөнхийлөгчийн өршөөл хүчингүй болж Жастин Капла өрөө төлөх үү

79l8tg5s932hahiei50b0aovj0Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, их хэмжээний татвараас зайлсхийсэн гэхчилэнгээр эл компанийн, тэр тусмаа Жастин Капла гэгч халзан толгойтын “Том толгойлох” үйлдэл нь даанч том байлаа.

Тийм ч учраас алдарт Жастин Капла, “Саус Гоби Сэндс” компанийн санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобал Дэвид болон Хиларион Кажуком нарыг Монгол Улсад төлөх 234 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг юм. Татварт төлөх ёстой эл мөнгөн дүн аажмаар буурсаар 35,3 тэрбум төгрөг гэх дүнд тулж зогссон нь нэг талаар мөрдөн байцаалтын явц дутуу дулимаг, шүүх засаглал шударга бус мэтээр бусдад ойлгогдож, “Луйварчдад” өөрийгөө зөвтгөх боломж бий болгосон юм.

Өөрөөр хэлбэл улсад 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саус Гоби Сэндс” компанийнхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснийг эс тоож, харин шинжээчдийн дүгнэлт нь ямар ч баримт нотолгоогүй бөгөөд бусад олон компаниудын дагаж мөрдөж байгаа Монгол Улсын татварын тухай хууль тогтоомж болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудтай нийцэхгүй байна хэмээн үзэж мэдэгдэл гаргаж байсан юм.

Тэдний гаргасан мэдэгдлээс иш татвал:


2014 оны 12 сард гаргасан дүгнэлтийн татвараас зайлсхийсэн гэх

35.3 тэрбум төгрөг нь:

• 2012 оны 12 сарын дүгнэлтийн 234 тэрбум төгрөгөөс 85%-аар,

• 2014 оны 1 сарын дүгнэлтийн 84.9 тэрбум төгрөгөөс 59%-аар тус тус эрс буурч байгаагаар нотлогдож байна.

Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд шинжээчдийн гаргасан сүүлийн 4 дэх дүгнэлтийг 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан. Сүүлийн дүгнэлт нь өмнөх гурван дүгнэлтүүд дэх мэдээлэл, алдааг давтсан бөгөөд зөвхөн татвараас зайлсхийсэн гэх дүнг л өөрчилсөн юм. Компанийн зүгээс сүүлийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийн адил Саусгоби сэндс ХХК болон түүний ажилтан асан иргэдэд тулгаж буй хэргийн нотолгоо болох чадваргүй хэвээр байсан гэж үзэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргаж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлж, гадны хэвлэлүүдээр “Би буруугүй” хэмээн зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг чадчихаад инээд алдан яваа Жастин Каплаг манайхан барах уу.

2. Өөр нэг жишээ нь, шинжээчид нь “бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн” бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөх ёстой гэж дүгнэж буй юм. Шинжээчдийн дүгнэлтэнд дурдсан эдгээр бараа нь 1) галд шатаж устсан тоног төхөөрөмж, 2) бүрэн элэгдэж хорогдсон одоог хүртэл уурхай дээр байгаа үндсэн хөрөнгө, 3) хэрэгцээний шаардлага хангахгүй болж акталсан одоог хүртэл уурхай дээр байгаа тоног төхөөрөмж, 4) орон нутгийн байгууллагуудад хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийн төлбөрийг шилжүүлэх зэрэгт бэлэн мөнгөөр зарцуулсан хандив тусламж юм. Эдгээр зүйлст НӨАТ ногдуулах нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуультай зөрчилдөж байна. Тиймээс Саусгоби компани энэхүү Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэг, хэргийг шалгасан үйл явц, дүгнэлтийг эрс эсэргүүцэж байна. Шүүх хурлаар ямар нэг шинэ баримт нотолгоо танилцуулаагүй байхад Компани зүгээс Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан гурван иргэнд тулгаж буй хэргийг нотолж чадаагүй гэж үзэх нь зүй ёсны юм. Мөн түүнчлэн прокуророос 2015 оны 1 сарын 29-ний өдөр гаргасан яллах саналд Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнийг хорих талаар огт дурдаагүй болохыг Компани онцолж байна. Харин 2015 оны 1 сарын 30-ны өдөр прокурор яллах саналаа өөрчилж хорих ялын санал оруулсан юм” гэснээр Саусгоби сэндс ХХК ЯЛАЛТАА авчих шиг боллоо.

Өөрөөр хэлбэл Монголын шүүх засаглалын шийдвэрийг эрс үгүйсгэж, нотлох баримтуудыг няцааж тэр ч бүү хэл өдгөө АНУ-ын Миннесота мужийн Элк Ривер хэмээх жижиг хотод амьдарч буй Жастин Капла гадны хэвлэлүүдээр Монголыг муучилж хэрэг хийгээгүй хүнийг хорьсон мэтээр ташаа ярилцлага өгч даажигнан суугаа. Тэрбээр Монголд маш хүнд нөхцөлд хоригдож зовж зүдэрч байснаа, 7 хоногт хоёр удаа 20 минутаар гадаа гарч цэвэр агаар амьсгалахаас бусад үед 10 метр квадрат хүрэхгүй хүйтэн харанхуй камерт хоригдож чанар муутай хоолоор голоо зогоож маш их турж аймшигтай зовлон үзсэнээ дурсан, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалыг байх л ёстой, болох л ёстой зүйлийн нэг байсан мэтээр ам мэдэн бурж байна. Ингээд л өрөвч хүн өрцөндөө өшиглүүлнэ гэгчээр Жастин Каплаг уучилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрцөндөө өшиглүүлээд л хоцорсон. Халзан толгой илэх нь ийм л аюултай. Монголын баялгаас Монголын сан хөмрөгт орох ёстой байсан 35.3 тэрбум төгрөгийн асуудал эмгэнэлтэйгээр төгслөө.

Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга, Жастин Каплаг өршөөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг хүчингүй болгох санал гаргасан юм. Халзан толгойтод тавиад туучихсан нөгөө их хөрөнгөө эргүүлэн авах оролдлого хийж байгаа нь тэр.

Ингээд л өрөвч хүн өрцөндөө өшиглүүлнэ гэгчээр Жастин Каплаг уучилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрцөндөө өшиглүүлээд л хоцорсон.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Түүний энэ зарлигийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

Уучлалыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэлЕрөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байна…

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан …Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно…гэсэн заалтын дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгүулсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлаас хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.

Гэхдээ л Ерөнхийлөгчийн уучлал хүчингүй болж Жастин Капла өрөө төлж барагдуулна гэдэг юу л бол. НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргаж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлж, гадны хэвлэлүүдээр “Би буруугүй” хэмээн зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг чадчихаад инээд алдан яваа Жастин Каплаг манайхан барах уу.

24tsag.mn



URL:

Сэтгэгдэл бичих