Өнөөдрийн зурхай /2016.04.15/

1

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 9. Сугар гараг. Найралт эх одтой, нэг цагаан  мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Түншүүдтэйгээ хамтран ажиллавал үр дүнд хүрнэ. Итгэлтэй, сайн нөхөдтэй болох цаг үе. Даруу зан ба тэвчээргүй хэт тэмүүлж шургуу байх зан энэ цаг үед таны ажилд саад тотгор болж, эргэн тойрныхонтой харьцаа муутгана. Ганцаараа байх боломжийг алдалгүй дотоод сэтгэлээ сонсохыг хичээ. Үүнийг олоход бясалгал нь нэг сайн арга бөгөөд хэрхэх талаар сайн мэдэхгүй байгаа бол бясалгалын бүлгэмд элсэж дотоод ертөнцтэйгөө гүн холбоо тогтоохыг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Өөрийгөө хамт олонд өндөр өргөхөд сайн өдөр. Өөрийн санаа өөртөө зөв. Таны толгойд орж ирсэн шинэ санаанууд нь, өөрийн туг доор хамт олныг нягтруулах эрмэлзэл нь удирдлагатай харилцах харилцааг хүндрүүлнэ. Ажлын идэвхийг бага зэрэг бууруулахыг ойрын хүмүүстэйгээ харьцахдаа өөрийн сэтгэл санааны байдлаас хамааруулахгүй яриаг өндөр өнгөөр хийхгүй байхыг одод зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Онцгой ямар нэгэн үйл явдал тохиолдохгүй жирийн нэгэн өдөр үргэлжилнэ. Хайрттайгаа энгийн сайхан харьцаатай байж, түүний урмыг хугалахгүй байхыг одод зөвлөж байна. Сэтгэл санаагаар унах, таагүй зүүд зүүдлэх эсвэл толгой өвдөх магадлалтай байна. Өдрийн хоёрдугаар хагаст элдвийг бодолгүй аль болох ганцаараа сайхан амрахыг хичээ. Холын хэн нэгнээс таагүй мэдээ хүлээн авах бөгөөд үүнд та хэт их ач холбогдол өгөх хэрэггүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Нөхцөл байдал хүнд боловч найдваргүй болчхоогүй байна. Үе үе найз нөхөдтэйгөө уулзаж бай. Таны найз нөхдийн зөвлөгөө тусламж яг одоо хэрэгтэй байна. Амьдралдаа хэт хурдан байдлаар хандах хэрэггүй. Хэрэгцээгүй зүйлээс татгалзаж, цэвэрлэ. Өдрийн хоёрдугаар хагаст үзэл бодлыг чинь өөрчлөх танилтай учирна. Сэтгэл санаа чинь эргэн тойрны хүмүүст чинь нөлөөлнө. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Таны даалгавар санаа бодлыг цэвэрлэхэд оршино.


Арслан (7/23-8/22)   

Болгоомжгүй байдлаасаа болж таагүй үйл явдлуудын төвд байна. Олон хүн цугласан газар болгоомж сэрэмжтэй бай. Цүнх түрийвч бичиг баримтаа хямгад. Орой үдшийн цагаар гадуур бүү яв. Үйл явдалд хамгийн идэвхтэй оролцох хэрэгтэй. Зөн билэг, чин сэтгэлийг ашиглан эргэн тойронд болж буй бүх зүйлд оролц. Амьдралыг үзэх таны байр сууриас тэс өөр үзэлтэй дотнын хүмүүстэйгээ зөрчилдөж болзошгүй. Өнөөдөр дотнын хүмүүстэйгээ харьцахдаа зайгаа барьж эелдэг, зайлсхийсэн, өнгөцхөн харьцаатай байхыг зөвлөж байна.


Охин (8/23-9/22)   

Та болон таны хамт ажиллагсдын хооронд тогтсон эртний нөхөрлөл жинхэнэ хайр сэтгэл болон хувирч болзошгүй. Одоохондоо сэтгэл санаа харилцаагаа ил дэлгэх хэрэггүй. Хий хоосон мөрөөдөл, төөрөгдөл, хэрэггүй зарим нэг эд зүйлс, харилцаа холбоо, зуршлаас ангижрах өдөр болно. Муу зуршлуудаасаа ангижрах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй. Сайрхах дуртай хүмүүс эргэн тойрныхныгоо эвгүй байдалд оруулснаар сэтгэл санаа тань тавгүйтэж, элдэв бодолд автана.


Жинлүүр (9/23-10/22)   

Хордлого болох, сөрөг эрчим хүчний нөлөөлөлд орох магадлалтай. Ховсдох эмчилгээнээс зайлсхий. Харанхуй, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газраас болгоомжил. Танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Хангалтгүй эрч хүч нь дунд насны хүмүүст сүйтгэлтэй нөлөө үзүүлнэ. Тэвчээргүй зан гаргаж, эргэн тойрныхонтойгоо зөрчилдөнө. Сул дорой байдлаа нээх хэрэггүй. Энэ нь таныг эргэлзээтэй байдалд оруулж болно.


Хилэнц (10/23-11/21)   

Зөрчилтэй өдөр. Харилцаа холбооны, бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт бүү өг. Та түүнийг биелүүлж чадахгүй нь бололтой. Танд омог бардам байх, эсвэл шударга үнэн байхын аль нэгнийг сонгох хэрэгтэй болно. Аливаа оролдлого зүтгэл тань хүсэн хүлээж байсан үр дүнг авч ирэхгүй байх, аль эсвэл хүлээж байгаагүй хамгийн муу үр дагаварт хүргэх болно.


Нум (11/22-12/21)

Амьдралын болон уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Тэвчээртэй байхгүй бол дотоод сэтгэлээс тань гарч буй эрч хүч ойр дотны харьцааны бүхий л эрэг зүйлийг сүйрүүлэх болно. Романтик харилцааг эхлүүлэх гэсэн анхны зорилго нь эрэгтэйчүүдийг торонд оруулна. Гэвч удахгүй шүтэн бишрэх байдал нь харгис хардлагаар солигдоно гэдгийг одод анхааруулж байна.


Матар (12/22-1/19)   

Од гарагийн нөлөөгөөр хайртдаа тэмүүлэх бэлгийн дур хүсэл их байна. Энэ хүслээ эсэргүүцээд хэрэггүй. Ямар нэгэн амжилтад хүрэхийн тулд маш их чармайлт хэрэгтэй. Оддын байрлал нь санхүүгийн алдагдал хүлээх аюул, худалдааны үйл ажиллагаанд залилуулж мэдэхийг анхааруулж байна. Шийдэгдээгүй зүйлүүдийг урьдын байдалд оруулахын тулд багагүй хөдөлмөрлөхөд хүрнэ.


Хумх (1/20-2/18)   

Хайрттайгаа учрах магадлалтай. Бусадтай харьцахдаа нийтэч, эелдэг гоо сайхны мэдрэмжтэй бай. Шийдэмгий хүмүүсийг итгүүлэх, урьдчилан харах чанар нь өдрийн сөрөг байдлыг сулруулна. Өнөөдөр амлалт өгөх, ашиггүй ярианаас татгалзаж, бичиг баримттай ажиллахаас зайлсхий. Худалдаа наймаа болон үл хөдлөхийн худалдаа хийх хэрэггүй. Хувь заяагаар шийдэгдсэн сорилтыг итгэмжлэгдсэн хүн эсвэл хамтрагчтайгаа хамт өнгөрөөх хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Санхүүгийн ажил хэрэгт хувь заяа танд томоохон боломжууд олгож байна. Тэдгээрийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас хамаарна. Өөрийн өр зээл, зардлын тухай байнга санаж бай. Цаг тухайд нь өрөө төлж, дампуурахгүй байхаар төсвөө төлөвлө. Арга хэмжээ зохион байгуулах эсвэл гэр бүлийн дулаан уур амьсгалтай холбоотойгоор олон магтаал сайшаал ирэх өдөр. Энэ өдөр төрсөн хүүхдийн хувь заяа маш сайн байна.


URL:

Сэтгэгдэл бичих