Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

145688678756d654032e5dfМАН-ын Бага хурал хоёр дахь өдрөө буюу өнөөдөр 11:00 цагаас үргэлжлэх гэж байна.

Өчигдрийн хуралдаанаар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын бие даагч гишүүд МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон билээ.

Харин төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд ийнхүү сул байсан суудал дээр Ц.Даваасүрэн гишүүнийг нууц санал хураалтаар сонгосон байна. Энэ шийдвэрийг өнөөдөр тогтоол гаргаж батлах юм байна.

Мөн өнөөдөр намын Бага хурлаар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэлэлцэж, МАХН-тай эвсэх эсэх асуудлыг шийдэх ажээ.

 

 О.Заяа

 


URL:

Сэтгэгдэл бичих