Газрын тосны гигантууд дахиад л шийдэлд хүрсэнгүй

128d427facc68c1ebig (1)Газрын тосны ханшийн уналт нъ Азийн зах зээлийг хүнд байдал руу түлхэж эхэллээ. Түүнчлэн энэ нь шатдаг занар үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болж байна.

Катарын Доха хотод дэлхийн газрын тос экпортлогч орнууд нийлүүлэлтийг царцаах шийдэлд хүрэх зорилготойгоор хуралдсан ч тодорхой зөвшилцөлд хүрэлгүй өчигдөр өндөрлөв. Катарын Эрчим хүчний сайд Мухамед Бин Салех Ал-Сада “Газрын тос үйлдвэрлэгчдэд зөвшилцөлд хүрэхэд илүү цаг хугацаа хэрэгтэй байна” хэмээнжээ. ОПЕК-ийн ихэнх нь томоохон үйлдвэрлэгчдээс гадна ОХУ зэрэг томоохон экспортлогчид тус хуралд оролцсон. Тэд сүүлийн 18 сарын турш огцом уруудаж буй газрын тосны ханшид эергээр нөлөөлөхийн тулд нийлүүлэлтээ царцаах шаардлагатай гэсэн гаргалгааг энэ үеэр хэлэлцэв. Катарын Эрчим хүчний сайд Сада “ОПЕК-ийн болон бус экспортлогчид зөвшилцөлд хүрэхэд илүү цаг хугацаа хэрэгтэй” хэмээн илтгэлийнхээ төгсгөлд дахин онцлов. Газрын тосны ханшийн уналт Ази төдийгүй Америк, Лондонд баррель газрын тос таван хувиас илүүтэйгээр унахад хүргэж байгааг хурлын үеэр шинжээчид дурдсан.

Иран улс энэхүү хуралд оролцоогүй нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь Саудын Араб болон Иран улсын харилцаа улам түгшүүртэй, тодорхойгүй нөхцөл байдалд шилжихэд хүргэж буйг шинжээчид сануулсан. Дэлхийн томоохон газрын тос экспортлогч Саудын Араб ОПЕК-ийн гишүүн улсууд зөвшилцөлд хүрч, тосны үйлдвэрлэл, нийлүүлэлтээ царцаах бодлого хэрэгжүүлэхийг гол зорилгоо болгож буй. Гэхдээ газрын тосны томоохон нийлүүлэгч Иран улс эсрэг байр суурьтай байгаа. Энэ оны эхээр газрын тос нийлүүлэх хориг нь цуцлагдсанаас хойш Иран нийлүүлэлт, үйлдвэрлэлээ өсгөсөөр байгаа. Ираны Засгийн газрын зүгээс “Бид ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй, газрын тосны үйлдвэрлэлээ царцаахаар хэлэлцэж буй асуудлыг дэмжихгүй” гэж мэдэгдсэн.

НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЦАРЦААСАН Ч ХАНШ ӨСӨХГҮЙ
ВВС шинжээч Андрею Валкер: Газрын тос экспортлогч улсууд нийлүүлэлтийг царцааснаар үнэ өснө гэх арга ядсан хүлээлтээсээ салж, азгүйдлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм хүлээлт үүсгэсээр байвал өөрсдөө хүнд байдалд орно. Саудын Арабын орлого нь газрын тосноос ихээхэн хамааралтай ч эдийн засгаа газрын тосноос ихээхэн хамааралтай ч эдийн засгааа газрын тосноос аль болох хол байлгахыг эрмэлзэж байна. Харин газрын тос экспортлогч зарим улсад байдалд илүү хүндээр тусч байна. Тухайлбал: ОПЕК-ийн гишүүн Ангол улс Олон улсын валютын сантай санхүүгийн тогтвортой байдлын хэлэлцээ хийж, дэмжлэг авахаар хэлэлцзж буй. Зөвхөн Ангол гэлттүй бусад улсуудад ийм нөхцөл байдал учраад байна.

Түүнчлэн шатдаг занар үйлдвэрлэж буй зарим томоохон компани каргелийн ашиг хүртэх зорилготойгоор нийлүүлэлт болон бусад мэдээллээ ил гаргахгүй байгааг ОПЕК-ийн удирдлагын зүгээс шүүмжиллээ. Америкт шатдаг занарын үнэ 2014 оны дунд үеэс хоёр дахин унаад байгааа нь нийлүүлэлт хэт их байгаатай холбоотой хэмээв. Катарын Эрчим хүчний сайд Сада уулзалтынхаа дараа “Бид Ираны байр суурийг хүндэтгэж байна. Хэрэв Иран зэрэг ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улсууд зөвшилцөлд хүрч, тосны нийлүүлэлтийг царцаах шийдэлд хүрвэл ханш буурч байгаа энэ үед хамгийн үр ашигтай шийдэл болно” хэмээв. ОХУ-ын Газрын тосны сайд Александр Новак “Москва дэлхийн газрын тосны нийпүүлэлтийг царцаах шийдэлд нээлттэй байна” гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн хэрэв аль нэг улс эсэргүүцээгүй тохиолдолд Катарын газрын тосны нийлүүлэлтийг царцаах зөвшилцөлд гарын үсэг зурахад бэлэн байна гэдгээ “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

ГИГАНТУУДЫН УУЛЗАЛТ БУХИМДАЛ ДАГУУЛАВ
Газрын тосны ханшийн уналт нь Азийн зах зээлийг хүнд байдал руу түлхэж эхэллээ. Түүнчлэн энэ нь шатдаг занар үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болж байна. ОПЕК-ийн дараагийн уулзалт ирэх зургаадугаар сард болно. “Natixis” олон улсын судалгааны байгууллагын газрын тосны салбарын ерөнхий шинжээч Абшикек Дешбанде “ОПЕК-ийн гигантуудын уулзалт ихэнх нь газрын тос үйлдвэрлэгчдэд бухимдал дагуулж байна” хэмээв. Газрын тосны ханшийн огцом уналт хүндээр тус буйг ч тэрбээр онцлов. Газрын тосны томоохон экспортлогч компаниуд нийлүүлэлтэдээ хязгаар тогтооснос сүүлийн хэдэн долоо хоногт ханш бага зэрэг өссөн. Оны эхэнд баррель нь 27 ам.доллартай тэнцэж байсан газрын тосны ханш одоогоор 43 ам.доллартой дүйж очоод байна. Дашрамд ОПЕК-ийн гишүүн улсууд тэр дундаа Саудын Араб, ОХУ, Катар, Венесуэль улсууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд газрын тосны үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг царцаах шийдэлд хүрэхээр эрчимтэй хэлэлцээ хийж байгаа билээ.

 

Б.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих