Хамгийн “бохир” таван хvнс

Хоол, хvнсэндээ бид олон төрлийн бvтээгдэхvvн, ногоо, жимс, жимсгэнийг хэрэглэдэг. Гэтэл тэдгээрийн дотроос хамгийн бохир, мөн их нян тээж байдаг таван төрлийн хvнс байдаг байна. Өндөг Судлаачдын шинжилгээгээр жилд дунджаар 660,000 хvн муудсан өндөгнөөс болж хордлого авдаг бөгөөд тэдний 300 орчим нь тvvнээс болж нас бардаг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс өндөг худалдан авахдаа юуны тvрvvнд хагарсан, гоожсон гэх зэрэг ил харагдахуйц шинж тэмдгийг нь сайн харж авах нь зvйтэй аж. Гэвч өндгийг өдөр тутмын хvнсэнд хэрэглэдэг ч тийм таатай бvтээгдэхvvн биш гэнэ. Тоор Тоорын хальсанд их хэмжээний нян нуугдаж байдаг бөгөөд энэ жимс нь жаахан цохигдох төдийд л муудаж нян, бактерийг өөртөө агуулдаг аж. Мөн тооронд есөн төрлийн химийн хортой бодис агуулагдаж байдгийг шинжээчид тогтоожээ. Савлагдсан салат Гэрийн нөхцөлд даршилсан ногоог савлахад шилийг нь олон угааж, ариутгадаг ч нянгvй болно гэсэн ойлголт байдаггvй байна. Тиймээс зориулалтын савласан бvтээгдэхvvнийг хэрэглэх нь зvйтэй. Хулуу Судлаачид амтат хулуунд шинжилгээ хийхэд 3,5 хувьд нь хvнээс хvнд халд-варладаг хоёр төрлийн нян илэрсэн байна. Тvvнчлэн манай улсын импортоор орж ирж байгаа амтат хулуунд нянгаас гадна хорхой илэрчээ. Тиймээс хулуу болон тарвасыг идэхдээ гадар хальсыг нь угааж байх хэрэгтэй. Ногоон сонгино Сvvлийн vед хvнсний ногоог сайн цэвэрлэж хэрэглээгvйгээс болж А гепатит, олон төрлийн шимэгч хорхойн халдварлагч нян ихээр илрэх болсон байна. Ресторан болон хоолны газруудад хоол идэхдээ энэ бvгдийг хянах боломжгvй ч ногоон сонгинод олон төрлийн нян vvрлэж байгааг санаарай.


URL:

Сэтгэгдэл бичих